Эрхээ сэргээлгэхийг хүссэн жолооч таньд
2015/09/09
Өршөөлийн тухай хууль өнгөрсөн долоо хоногоос хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Улсын хэмжээнд нийт 81 мянган 451 иргэний жолооны үнэмлэхийг сэргээн олгоно гэж холбогдох байгуулагаас мэдэгдсэн. Үүнээс үүдэн ЦЕГ-ын харьяа Лицензийн төвийн гадаа эрхээ сэргээлгэх хүсэлтэй жолооч нарын тоо тасрахгүй байгаа гэнэ.
Иргэд шөнийн 3 цагаас эхлэн оочир дараа болж үдийн алдад эрх сэргээлэх ажил нь бүтэж байгаа сурагтай. Эрхээ хасуулсан жолооч нарын үнэмлэхийг хэдий хүртэл буцаан олгох нь тодорхойгүй хэвээр байгаа ч ямартай өршөөлийн тухай хуулийн дагуу үнэмлэхийг буцаан олгох ажил эд өрнөж байна. Лицензийн байгуулага өдөрт 80-100 хүнд үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай атал өнгөрсөн даваа гаригт 2000 хол давсан хүн үйлчилгээ үзүүлсэн.
2014 оны аравдугаар сарын 1-нээс 2015 оны долдугаар сарын 2-ны хооронд эрхээ хасуулсан жолооч нарын үнэмлэх Лицензийн байгуулагад байхгүй. Энэ хугацаанд эрхээ хасуулсан жолооч нар дахин шинээр жолооны үнэмлэх захиалах шаардлагатай аж. Шинэ үнэмлэхний 12500 төгрөгийг банкинд тушаасан баримт, иргэний үнэмлэхний хуулбараа аваад манай төвд өөрийн биеэр ирж, лавлагаа авч анкет бөглөж үнэтмлэхээ захиалах боломж бий. Харин шинэ саарал үнэмлэх бэлэн байгаа. Хуучин шар үнэмлэхийг устгалд оруулсан учир шар үнэмлэх хураалгасан хүмүүс мөн л шинээр захиалах ёстой. Шинээр захиалсан үнэмлэх сарын дараа гарах тул түр зөвшөөрөл олгох шийдвэр гаргажээ.
Эрхээ хасуулсан жолооч нарын талаас илүү хувь нь согтуугаар тээврийн хэрэгсэл барьсанаас үүдэн эрхээ хасуулсан байдаг. Тиймээс жолооч та хотын замын хөдөлгөөнд соёлтой оролцож, эрдэнэт амь, эрүүл мэндээ бодоорой.
http://www.times.mn
galgolomt · 2015/09/10
1170-n hun ard chine huleej bgaa shuu guurnuudee hurdan avaarai