Г.Номин-Эрдэнэ: Цэцэгээ багш урьд нь хүүхдийн хавирга хугалж байсан
2015/09/11
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 119 дүгээр цэцэрлэгийн бага бүлгийн багш О.Цэцэгээ нь нэг айлын хүүхдэд гурван өдөр дараалан биед нь хөнгөн боловч хэд хэдэн газар гэмтэл учруулсан билээ. Ингээд Н.Нандин-Эрдэнэ охины ээж Г.Номин-Эрдэнэтэй уулзаж болсон үйл явдлын талаар тодрууллаа.
-Хичээлийн шинэ жилийн эхний гурван өдөр танай хүүхдийн биед ангийн багш нь гэмтэл учруулсан гэж үнэн үү?
-Манай охин хоёр нас хоёр сартай. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр хоёр гарынх нь шуу хөх эрээн болчихсон байсан. Тухайн үедээ цэцэрлэгээс авахад ханцуйтай цамцтай байсан тул анзаараагүй гэртээ ирсэн. Гэтэл орой нь гарынх нь шуу хөх эрээн болчихсон байхыг хараад бид их гайхсан. Тэгээд маргааш өглөө нь багшид нь хэлэхэд мэдэхгүй гэж байсан. Дараа нь танай хүүхэд ангиас гараад шат руу гүйгээд байхаар нь гараас нь татсан чинь хөхөрчихсөн байна лээ гэсэн хариулт өгсөн.
-Дараагийн өдөр нь бас зодсон гэл үү?
-Хуулиар бол цэцэрлэгийн бага ангийг нэг давхарт байрлуулах ёстой байдаг. Гэтэл тухайн цэцэрлэгийн бага анги хоёр давхарт байдаг. Намайг охиноо авах гээд очиход манай хүүхэд ганцаараа хоёр давхрын шатан дээр зогсч байсан. Би гайхаад холоос ажиглаад хэсэг зогссон боловч багш нь гарч ирээгүй. Тэгээд охиноо аваад ангид нь ороход шээчихсэн хамаг юм нь нойтон байсан. Дараагийн өдөр нь хүүхдээ авахад чихнийх нь ар талыг урчихсан байсан. Хүүхэд маажаагүй их том өргөн маажисан байсан. Багш нь эхлээд хүүхдийн сэтэрсэн тоглоомоор урсан гэж хэлснээ хэсэг хугацааны дараа хүүхэд маажихсан гэж хэлээд л өнгөрсөн. Гэтэл маргааш нь бөгсөн хэсэг цавь, өвдөг, нуруу гэх мэт хэсэг газраар нь хөх эрээн болтол чимхчихсэн байсан.
-Энэ талаар тус цэцэрлэгийн удирдлагад гомдол гаргасан уу?
-Би Арга зүйчид нь гомдол гаргасан. Гэтэл танай хүүхэд хахуулиар орсон уу дугаарлаж орсон уу гэж асуусан. Тэгээд дугаарлаж орсон гэхэд “Улсын цэцэрлэг бага байхад танай хүүхэд дугаарлаж орчихоод ингэж гомдол гаргах эрх байхгүй. Ер нь зүгээр орчихоод гомдол гаргаж болохгүй гэж хэлсэн. Тэгээд ангийн багш Цэцэгээг дуудсан. Цэцэгээ багш бол та хүүхдээ аваад цэцэрлэгээс гар гэж хэлсэн.
-Өөрт чинь цэцэрлэгийн ажилчид албан хаагчид нийлж дарамт үзүүлсэн гэж сонссон. Энэ үнэн үү?
-Өө энэ нөгөө тэнэг хүүхэн байна. Цэцэгээ багшийн талаар хэл ам гаргаад цэцэрлэгийн нэр хүнд гутаадаг гэх мэтээр янз бүрээр доромжилсон, нийтээрээ гадуурхах болсон тохиолдол бий.
-Цэцэрлэгийн удирдлагын зүгээс Цэцэгээ багшид ямар арга хэмжээ авсан бэ?
-Телевизээр ярихдаа халах хүртэл арга хэмжээ авсан гэж мэдэгдсэн. Гэтэл үнэн чанартаа бид өнгөрсөн жил айлын хүүхдийн хавирга хугалахад нь О.Цэцэгээ багшид сануулга өгсөн. Тиймээс энэ удаа цалингийн 20 хувь хүртэл торгох арга хэмжээ авна гэж байгаа. Гэхдээ эрхлэгч байхгүй болохоор энэ асуудлыг шийдэх боломж байхгүй гэж хэлсэн.
-Тэр цэцэрлэгийн эрхлэгч нь хаачихсан юм бол?
-Эрхлэгч Сүнжидмаа нь өвчтэй байгаа гэж надад хэлсэн. Мөн утасны цаанаас “Чи сонин сэтгүүлд ярилцлага өгч манай цэцэрлэгийн нэр хүндийг гутаалаа үүнийгээ тат” гэж хэлсэн. Сүнжидмаа эрхлэгчид би тантай утасны цаанаас ярихгүй л гэж хэлсэн. Тэр хүн миний бие өвдөөд хэцүү байхад битгий хэл ам гаргаад бай гэж байсан. Сүнжидмаа эрхлэгч ажилдаа ирэхгүй байгаа шалтгаан нь авлига хээль хахуулын хэргээр байцаагдаж байгаа юм билээ. Тэгээд хэрэг нь илэрсэн болохоор чөлөө авсан нэр зүүгээд ажилдаа ирээгүй гэх яриа хүмүүсийн дунд байгаа юм билээ.
- Одоо танай охины биеийн байдал ямар байна ?
- Өчигдөр орой бөөлжөөд, уйлаад байсан. Уг нь гаднаас нь харахад айхтар том гэмтэл байхгүй. Энэ тэндээ жаахан сорви л тогтох байх. Эмэгтэй хүүхэд сорвитой байна гэдэг муухай шүү дээ.
-Цэцэгээ багшид арга хэмжээ автал өөрөө тэмцлээ үргэлжлүүлэх үү?
-Би О.Цэцэгээ багш дээр арга хэмжээ авахуулах гэж улайрсан юм байхгүй. Гэхдээ ийм хүн сургуулийн өмнөх боловсролд ажиллаж болох уу. Ялангуяа бага насны хүүхдийн бэхжээгүй бие мах бодид ямар нэгэн гэмтэл учруулна гэдэг бол маш том гэмт хэрэг биз дээ. Тэгэхээр хүүхэд зоддог, хүүхдэд ширүүлдэг, хатуурхдаг муухай зангаа л татаасай гэж бодож байна. Би арга тасраад миний хүүхдийг 112 дугаар цэцэрлэгт шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт дүүргийн боловсролын хэлтэст гаргасан.
- Цэцэгээ багш өмнө нь айлын хүүхэд зодож байсан гэж үнэн үү?
- Үнэн. хүүхдийнхээ хавиргыг хугалуулж байсан ээжтэй би уулзсан. Цэцэгээ багш урьд нь хүүхдийн хавирга хугалж байсан. Тэр хүнд бүх бичлэг, хүүхдийнх нь биед учруулсан хохирол, өвчлөлийг тогтоосон эмчийн бичиг байна лээ. Тухайн үед нь л сануулга өгч байсан юм байлгүй. Гэхдээ тухайн үед туслах багш нь их сайн хүн байсан гэсэн. Гэтэл Цэцэгээ багш хамаг буруугаа туслах багш руугаа чихээд ажлаас нь халуулаад л өнгөрсөн юм билээ. Ингээд бодохоор мөнгө идсэн хэрэгт холбогдоод байгаа цэцэрлэгийн эрхлэгч бүү хэл салбар яамных нь мэргэжилтэн ч Цэцэгээ багшийг халж чадахгүй байлгүй.
-Бас нэг сонин зүйл ярьж байсан. Цэцэгээ багш бөөтэй холбоотой гэж хүмүүс айдаг гэх. Энэ үнэн үү?
-Би бол тийм юмнаас айхгүй байна. Зарим эцэг, эхчүүд тийм юм ярьж байсан. Өөрөө ажлаа зөв, сайн хийж чадахгүй байж бөөгөөр хараал хийлгээд яваад байвал өөрт нь муу үр дагавар ирэх байх даа.
- See more at: http://www.unen.mn/content/53980.shtml?alias=unen#sthash.c6qWMUvB.dpuf
Зочин · 2015/09/12
iim hun huuhedtei ajillaj taarahguiee halaachee
Зочин · 2015/09/12
Huni adag muu iljgiig halaach.yund ni aidag ym..nylh huuhed nysalsan ch gem uusdeg.yasAn muu yrgachin be.ochood samardaad tasdaad haychih ymsan.
Зочин · 2015/09/12
Oh za za, tsagdaa sergiileh ni irj ochdoggui um bolov uu
Зочин · 2015/09/12
Heniic huuhed eej aawdaa erh duraaraa teglee gd bagsh nar huuhded gar hureed zodood bj bolohgui Ted nariig henc bagshiin meregjileer ajilaadah gj guigaagui songson meregjil ajillaa hj cadahgui bol ajilaa huleelgej ogood zailah heregtei setgel mederliin dogoldoltoi lalaruud
Zochin · 2015/09/12
Zaa daa erhiin teneg hetsuu huuhed baidag shuu.Tom hunees garah sanaatai tiim huuhed bval haaya alganii amtiig bagsh uzuuleh bailgui de.Yg tsagaa tulaad ajillahad huuhed mash hetsuu shuu.Eej aav nar ni harin bagshtai ni niilj sain humuuguuleh heregtei.Ene eejiin yrianii helber ni sain eej bish degeee
zochin · 2015/09/11
Ene bagsh huuhen estoi uvchtei ym bishu haraal yavsaar uurt hadag yavsaar burhand gedeg ym uurtni ter haraalbi ireed uilee uzeh tsag irne shu de teneg durak ymaa
Зочин · 2015/09/11
ажилаас нь халагдтал гомдолоо гаргах хэрэгтэй ш дэ
Зочин · 2015/09/11
сонин балиар социолист зангаа татах хэрэгтэй тйимэрхүү хөгшин авгай нар бүр нэг дархлагдчаад хэн ч намайг яаж ч чадахгүй гэсэн байдалтай байдаг хэзээ ч хөгждөггүй олон жил ажиллаа гээд тэр салбарт мундаг нь болчихгүй , арга зүйч нтр нь бүр шийдчихсэн үйлчилгээний ажил хийж байж тэд нарыг гуйж хүүхдээ харуулж байгаа бишдээ ажлаа хийцгээж байж заваан хүнд сурдалтай юмнууд цэцгээ авгайг ажлаас халаад, яллах хэрэгтэй. Нүдний цөцгий мэт хайрладаг үр хүүхдээ ажлаа ч мэдкү чадкуу балиар юмнуудад цохиулж чимхүүлчээд яаж тайван суухынбээ