Цэрэнчимэд. Номин нар мөнгөн медаль хүртлээ
2015/09/12
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас-Вегас хотноо үргэлжилж байна. Тэмцээний гурав дахь өдөр барилдсан манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 61 кг-д Б.Номин мөнгөн медаль авлаа. Тэрбээр 2014 оны дэлхийн аварга, Европ тивийн аварга Азербайжаны бөх Гажи Алиевтэй барилдаж оноогоор цэвэр ялагдсан юм.
Б.Номин Энэтхэг, АНУ, Гүрж, Украины бөхчүүдийг хожиж, мөнгөн медалийн болзол хангаад байсан. Алтан медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд дэлхийн аварга Азербайжаны бөх Гажи Алиевтэй барилдаж оноогоор цэвэр хожигдлоо.
Харин эмэгтэйчүүдийн 60 кг-д 2014 оны дэлхийн аварга С.Цэрэнчимэд мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр аваргын төлөө Украины тамирчин Оксанатай Херхелтэй барилдсан ч 7:10 онооны харьцаагаар хожигдлоо.
С.Цэрэнчимэд Шинэ Зиланд, БНХАУ, Болгарын бөхчүүдийг хожин мөнгөн медалийн болзол хангаад байсан юм. Аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанаа Украины бөхтэй хийж, хожигдлоо.
Өнгөрсөн жил Узбекистаны Ташкентад болсон дэлхийн аваргаас алтан медаль хүртэж байсан С.Цэрэнчимэд энэ жил мөнгөн медаль авч дэлхийн аваргын хос медальтан болж байна.
Зочин · 2015/09/12
Mundag bna Tserenchimed,Nomin 2 minmundag blaa olinpaas Alt avna ta 2 chamalhaar chan atag gedeg ug bii huls huch hudulmuruuruu avsan mundag zhu bayar hurgye