Хурд сааруулагч
2015/09/12
Хатуу хучилттай авто замд явган хүний зорчих хэсэг болон замын цагдаагийн хянан шалгах цэгийн ойролцоо эсвэл төв суурин газарт автомашины хурд сааруулагч хийдэг.
Иргэд“хэвтээ цагдаа” хэмээн үнэлэх нь ч бий. Хурд ихтэй машин зайлшгүй хурдаа тохируулдаг, иргэдийн аюулгүй байдлыг хангах талаас нь харвал түүн шиг хэрэгтэй юм үгүй.
Гэхдээ шөнийн цагт харагдахгүй, зарим нэг нь хэт өндөр, зарим нь нарийн огцом өндөр гээд тогтсон нэг хэмжээгүй, ялгах тэмдэггүй байдаг нь автомашины эд ангид тун халгаатай, хэт хурдтай явсан автомашин огцом тоормозлож зорчигчид бэртсэн тохиолдол бий. Төв аймгийн Баянчандмань сумын цагдаагийн байрны нэвтрэх цэгийн хурд сааруулагч намхан машин давахааргүй шахам өндөр бол Баянчандмань сумын төвд байх хурд сааруулагч харагдахгүй шахам намхан ч, огцом учир автомашины эд ангид халгаатай.
Иймээс хурд сааруулагч өндөр, нам нь хэр хэмжээтэй байх, хэрхэн, ямар өнгөөр ялгах тэмдэглэгээ хийх, анхааруулах тэм дэг хаана нь байршуулах талаар нэгдсэн дүрэм журамтай болох талаар холбогдох газрууд анхааралдаа авах цаг болжээ. Хот, хөдөө гэлтгүй нийтээр уг стандартыг хангасан хурд сааруулагч хийх, анхааруу лах тэмдэглэгээ байршуулахгүй бол яв ган зорчигчийн аюулгүй байдлыг хан га хын тулд автомашинаар зорчигч иргэдийн аюулгүй байдлыг гаргуунд гаргах хэмжээнд хүрээд байна.
Д.Лхагва-Очир
Зочин · 2015/09/12
suurin gazar hurdaa bagasgaj yavah ni chuhal hudtai garch mashinaa evdej baiga bol hohin suurin gazriin dunduur garch baigaa hot hoorondiin zamaar zoolon yavah yum bol mashinaa evdehgui bas yavgan zorchigdchod ayul uchruulahgui zam suurin gazriig 2 huvaacj biagaa uchraas yavgan zorchigchnar bainga zam hondln gardag bolhooor hudtai mashin bainga yavaad baival osol ulmal ihesne
зам · 2015/09/12
Нэг өндөр нам стандарттай болгох хэрэгтэй шүү дээ
jhjh · 2015/09/12
Zuv zuv