Лас Вегаст болсон Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий медалийн төлөөх барилдаанууд өнөөдөр болж дууслаа. 74кг-ын жингийн алтан медалийн төлөө манай шигшээгийн бөх П.Өнөрбат барилдлаа.

Түүний ерселдегч нь олимпийн аварга, дэлхийн хошой аварга АНУ-ын бөх Жордан Барроуз байв.

Манай бөх олимп, дэлхийн аваргатай тун ч өрсөлдөөнтэй барилдав. Гэвч, энэ удаад ялагдал хүлээж, мөнгөн медаль хүртлээ.

Тэд өмнө нь энэ оны дөрөвдүгээр сард эрэгтэйчүүдийн "Дэлхийн цом"-д барилдаж П.Өнөрбат 6:0-ээр хожигдож байсан юм.

Ийнхүү П.Өнөрбат Монголын эрэгтэй шигшээ багийн гурав дахь медалийг авлаа. Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл, гурван шагналт байрт орсон амжилтаар энэ удаагийн ДАШТ-ийг өндөрлөж байна.

 

http://www.dnn.mn