Үнийн өсөлтийг эсэргүүцэн МҮЭХ-ноос өнөөдөр жагсаал зохион байгуулна
2015/09/14
Эдийн засгийн хямрал нүүрлэж, иргэдийн амьжиргааны төвшин буурч байхад эсрэгээрээ цахилгаан, дулаан, сургалтын төлбөр, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгааг эсэргүүцэн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос /МҮЭХ/ өнөөдөр 14.00 цагаас жагсаал зохион байгуулахаар болжээ.
МҮЭХ-ны удирдлагуудын хэлж байгаагаар нэг өрхийн зарлага сүүлийн нэг жилийн дотор 9,3 хувиар нэмэгдсэн гэнэ. Мөн эдийн засгийн хямралтай байгаа үед цахилгаан, дулааны үнийг нэмсэн нь иргэдийн амьдралд багагүй дарамт учруулж буйг онцолсон юм.
Tengis · 2015/09/14
Tiim BISHEE shaabaraa.zov shu ene arga hemjee
Шаабар · 2015/09/14
Цалин тэтгэвэр нэмэхийг дэмжиж байна. Гэхдээ ийм боломж төрд байхгүй болохоор хэрэгжих нь юу л болв Зүгээр энэ жагсаалыг зохион байгуулагч хэсэг нөхөд л ирэх сонгуулийн шоундаа ашиглах нь тодорхой. Түүний оронд төрийн данхар бүтцээ тана, төрийн мэдлийн олон обьектуудыг худалд, тэгээд тэр орлогоороо цалин нэм гэж шаардвал арай онвочтой байж магад. Уг нь цалин тэтгэвэр нэмэгдвэл мөнгөний эргэлт сайжрах байх л даа.