[100 чухал сэдэв] - Боловсрол С.Отгон Нийгэм, Үйл явдал 2015/09/14 2015-09-14 13:58:11 2025-05-09 23:37:03
5 хүүхдийн ээж · 2015/09/14
түүхээ мэддэг, төрөлх хэлээ мэддэг, гадаад хэдийг дутуугүй сайн мэддэг, IT мэддэг, боловсруулж чаддаг, ямар ч хүнтэй аль ч хэлээрээ харьцач чаддаг - ийм л хүүхэд баймаар байна
Н. Туяа · 2015/09/14
монгол хүүхэд юугаараа бусдаас дээгүүр ,ялгаатай юм бэ, бусад орны юмыг хуулсаар байгаад юу ч үгүй боллоо
энхээ · 2015/09/14
орос гэж ярьдаг байсан, дараа нь америк, одоо япон - сонин биш байнаа, сайдаа.
энхээ · 2015/09/14
Хамгийн чухал хичээлүүд нь төрөлх хэл, утга зохиол, мэдээллийн технологи, эх орны түүх, гадаад хэл. хүүхдүүдэд суулгаж буй хамгийн чухал чадварууд нь харилцааны чадвар, оюун ухааны хөгжил
Р. Бямасүрэн · 2015/09/14
Монгол хүн хэзээ ч монголоо алдахгүй шүү дээ, боловсрол тогтвортой байх нь чухал байна, агуулгыг дэмий юмаар дүүргээд байна
Д.Сарангэрэл · 2015/09/14
Гадаад хэлний бодлогыг хэрхэн авч явах гэж байна, цаашид дан ганц англи хэлтэй л яваад байх уу, эсвэл бусад хөгжингүй орнуудын нэгэн адил 2-ба түүнээс дээш гадаад хэл судлах нь чухал байна уу? Гадаад хэлний орчноо яаралтай бий болгож, багш нараа бэлдэх, гадаад хэлээ зайлшгүй судлах хичээлийн тоонд оруулах нь чухал бус уу? ЕШ-ын тоонд гадаад хэлийг оруулах нь чухал байна. гадаад хэлгүй инженер, гадаад хэлгүй эмч, гадаад хэлгүй хульч бэлдээд яах вэ дээ.
Д. Оюунчимэг · 2015/09/14
төрөлх хэл буюу монгол хэлнйи шинэчлэлийг хэрхэн хийж буй талаар ярьж өгмөөр байна, эцэг эхчүүд сонсоод хүүхдүүдтэйгээ ажиллах хэрэгтэй байна. Монгол хэл нь зөвхөн багш нарын асуудал биш гэдгийг мэдэж байна, гэхдээ яг яаж хэрхэн ажиллах хэрэгтэй юм бэ гэдэг талаар судлаачдын яриаг сонсмоор байна
Д. Оюунчимэг · 2015/09/14
Миний бодлоор энэхүү ажлыг гардан хийж буй боловсролын хүрээлэнгийн судлаачид, хөтөлбөрийн багийн гишшүүд, Мубис-ийн эрдэмтэн багш нараар илүүтэйгээр яриулмаар санагдлаа. Тэгэж байж боловсролын шинэчлэлийн асуудал үнэнд нийцнэ.Сайд дарга нарын үгээр үг хийгээд дэмий биз дээ, эд хийгээгүй шүү дээ.