Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу энэ оны долдугаар сарын 2-ны өдрөөс өмнө зөрчил гаргаж, эрхээ хасуулсан жолооч нар эрхээ сэргээлгэх боломжтой болсон. 

Үүнтэй холбоотойгоор Авто тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ сэргээлгэх гэсэн иргэд ЦЕГ-ын харьяа Ли­цензийн төвд дараалал үүсгээд байгаа билээ.Тэгвэл тус төв 40 хүнтэй бүрэн бүрэлдэхүүнээрээ өглөө 08.00 ца­гаас орой 19.00 цаг хүртэл уртас­гасан цагаар ажиллаж 19.00 цагаас хойш өдөр нь хандсан иргэдийнхээ материалуудтай танилцаж, эрх сэргээх ажиллагааг явуулж байгаа юм байна. Өнгөрсөн оны аравдугаар сарын 01-нээс өмнө авто тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ ха­суул­сан бол иргэний үнэмлэхтэйгээ ирээд эрхээ сэргээлгээд үнэмлэхээ авч бол­но.

Харин 2014 оны аравдугаар сарын 1-нээс хойш эрхээ хасуулсан бол иргэний үнэм­­­лэх,  жолооны   үнэм­лэх­ний 12500 төг­рөг банкинд  ту­шаасан  баримттайгаа ирээд эр­хээ сэргээлгээд, үнэмлэхээ захиалж авах юм байна.