Энэ сарын 12-13нд шилжих шөнө зам тээврийн ноцтой осол гарчээ.   Хан-уул дүүргийн 16-р хорооны нисэхийн замд нэр, хаяг нь тодорхойгүй 10-12 насны эрэгтэй хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна.

Тэрээр ГССҮТ-д эмчлэгдэж байгаа өөд болсон гэнэ. Түүний эцэг, эхийг хайж байсан бөгөөд өчигдөр олсон талаар цагдаагийн газраас мэдэгдлээ. Харин осол гаргасан жолооч саатуулагдаж шалгагдаж байгаа аж.