Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Нутгийн анар” ХХК-ийн Бүрэнцогтын уурхайд гурван хүн сураггүй болжээ.

Тодруулбал, БНХАУ-ын 3 иргэн уурхайн гүн рүү ороод гарч ирэхгүй байна гэсэн дуудлагыг тус аймгийн онцгой байдлын газарт 2015.09.16-ны өдрийн 16:45 цагт өгчээ. 

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион  байгуулж 1 иргэний цогцсыг 2015.09.16-ны өдрийн 22:20 цагт гаргасан байна. Харин 2 хүн нь олдохгүй байгаа учраас эрлийн ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж байна. Мөн нэмэлтээр ОБЕГ-ын Уул уурхайн аврах ангийн 13 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй 2015.09.17-ны өдрийн 05:00 цагт гаргажээ.

http://www.24tsag.mn