Залуусын буддын сургаалийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, буддын гүн ухааныг түгээн дэлгэрүүлэх, нийгэмд тустай үйл ажиллагаа зохион байгуулах зорилготой Олон Улсын Буддист Нийгэмлэг, OPEN MIND сургалтын төвтэй хамтран Нийгэмд эерэг өөрчлөлтийг түгээх зорилготой #БОДЬ108 цогц сургалтыг 2015.09.22 - 2015.09.30 өдрүүдэд 18:00-20:30 цагт зохион байгуулах гэж байна.
 

8 хоногийнтурш үргэлжлэх уг сургалтанд салбар бүрийн төлөөлөл болсон эрхэм хүмүүсийн лекцэнд хамрагдах, мөн сонирхолтой аялал,  тэмцээн уралдаан, бясалгал, кино үзвэр зэрэг нэмэлт хөтөлбөрүүдтэй шинэлэг сургалт болж байна.

Сургалтанд, үе тэнгийн эерэг төлөвшилтэй 108 залуус нэг дор цуглан бие биенээсээ суралцаж,  хамтран ажиллах, нөхөрлөх боломжууд бүрдэх бөгөөд зөвхөн өөрсдөө суралцах бус нийгэмд эерэг нөлөөллийг үзүүлэх сайн үйлсийн санаачлага өрнүүлнэ.
Цаашид сургалтанд  хамрагдсан залуус Олон Улсын Буддист нийгэмлэгийн үндсэн гишүүнээр элсэж,  үргэлжлүүлэн суралцах, эерэг өөрчлөлтийн төлөөх дараа даараачийн томоохон ажлуудыг удирдан ажиллах боломжтой болно. 

Сургалтад онлайнаар бүртгүүлэхийг хүсвэл http://goo.gl/forms/jP5lYPqrp1 холбоосоор бүртгүүлнэ үү.
Хичээллэх газрууд:
- Буддын гүн ухааны хичээлүүд – МБШТГандантэгчинлэн хийд, Жавзандамба хутагт төвүүдэд
- Хувь хүний хөгжлийн хичээлүүд – Тусгаар Тогтнолын Ордоны бага танхимд

Буддын гүн ухаанд суралцах, хувь хүний ур чадвараа хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй оюутан залуусыг урьж байна.
Илүү дэлгэрэнгүйг 89903296, 95219112 утсаар лавлах боломжтой.