Жор мэдэхгүй ламаас Зовлон үзсэн Чавганц дээр гэж явсаар байх уу
2013/07/03
Бид эмчид үзүүлэлгүй өөрсдөө өвчнөө оношлохдоо гаргууд хүмүүс. Түүндээ тохирсон эмчилгээгээ ч төвөггүйхэн олчихно.
Юу л өвдөнө түүнээ өөрөө оношилж аваад л эмийн санруу гүйж, эм худалдаж авахаар яаравчилна. Толгой өвдсөн ч ханиад хүрсэн алин боловч ялгаагүй. Ийнхүү нэг ёсондоо манай улсад эмийн замбараагүй, зүй зохисгүй хэрэглээ хэрээс хэтэрч, иргэд эмийг хоол хүнс шигээ л “идэх” болж. Эмийн санчид ч эмчийн жор нэхэлгүйгээр иргэдэд хүссэн хэмжээгээр нь хүссэн эмийг нь олгодог. Энэхүү эмийн замбараагүй хэрэглээ нь тухайн хүний эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг төдийгүй хамгийн харамсалтай зүйл нь эрүүл мэндээрээ хохирч байгаа явдал юм.
Энэ нь нэг талаас эмийн сангууд зуун хувь хувьчлагдсан ашгийн төлөө ажиллаж байдагтай холбоотой гэж болохоор.
Өнгөрсөн оны байдлаар л гэхэд нийслэлд 500 гаруй нийтийн эмийн сан, эмнэлэгийн үйлчилгээтэй 37 эмийн сан үйл ажиллагаа явуулж байна гэсэн судалгаа байдаг. Энэ олон эм олгох байгууллагаас иргэд хүссэн үедээ хүссэн эмээ худалдан авч байна. Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь зөвхөн эрүүл мэндийн салбарын, эм зүйчдийн асуудал биш. Энэ нь иргэд бидэнтэй шууд хамааралтай. Бие өвдлөө гэхэд эмчид үзүүлж жор бичүүлэлгүйгээр эмийн сангаас нэг үйлчилгээтэй эмийг худалдан авч их хэмжээгээр уудаг.
Өвчин нь хүндэрч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэдийн 60 гаруй хувь нь эмийн зохисгүй хэрэглээнээс өвчнөө архагшуулсан байдаг гэнэ. Гэхдээ зарим өвчнийг заавал эм хэрэглэлгүйгээр эмчлэх боломжтой шүү дээ. Тухайлбал, их хэмжээний шингэн уух, сайн амрах, сэтгэл санаагаа сэргээх зэрэг нь чухал эмчилгээ болох нь бий.
Ер нь жороор олгодог эмүүдийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэх ёстой байдаг. Тиймдээ ч өндөр хөгжилтэй орнуудын эмийн сан антибиотекийг жоргүй олгодоггүй аж. Харин энэ байдал манай улсад төдийлөн мөрдөгдөж чадахгүй байна. Дашрамд дурьдахад, өнөөдөр Монгол Улс антибиотекийн хэрэглээгээрээ 40 хувьтай байгаа юм билээ. ДЭМБ-ын гаргасан судалгаанаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 2/3 нь тухайн өвчний шалтгаан, гарал, үүслээсээ шалтгаалаад антибиотикийн эмчилгээг заавал хийлгэх шаардлагатай байдаг аж.
Харин өвчин нь хүндрээгүй, дөнгөж эхэлж байгаа хүмүүс антибиотекийн талаар мэдлэггүй, дээрээс нь өөрийнх нь биед хэрхэн нөлөөлөх зэргийг мэддэггүйгээс буруу эм хэрэглэдэг талаар эмч мэргэжилтнүүд хэлдэг. Үүнтэй холбоотойгоор эмийн хордлого, гаж нөлөө их гардаг байна. Ер нь хөгжлийн хувьд буурай, хөгжингүй орнуудад эмийн бизнес маш их, иргэдийн эмийн хэрэглээ замбараагүй байдаг гэнэ.
Мөн иргэд эмийг хэрэглэхдээ заасан цаг, хугацаанд нь ууж дуусгалгүй эмчилгээний дундаас нь орхих нь олонтоо. Энэ нь эмийн үйлчилгээг бууруулаад зогсохгүй, эмэнд дасал болгох сөрөл талтай. Өвчин нь хүндэрсэн хүнийг урьд нь хэрэглэж байсан эмээр эмчлэхэд үр дүн муутай байдаг нь тогтоогджээ.
Эмийн талаар ярихад тухайн эм хэр найдвартай вэ гэсэн асуулт ургадаг. Учир нь хуурамч эм худалдаалж буй тохиолдол манай улсад цөөнгүй байгаа юм. Эм ханган нийлүүлэх байгууллагууд яамнаас зөвшөөрөлтэй, лицензтэй эм оруулж ирдэг. Харин ганзага буюу гараар оруулж ирж байгаа эмнүүдэд ямар ч баталгаа байдаггүй байна. Хамгийн аюултай нь, иргэд хувь хүмүүсээс эм худалдаж авсаар байгаа юм. Тиймээс бид хувь хүмүүсээс эм худалдаалж авахгүй байхыг дор бүрнээ анхаарах шаардлагатай болоод байна.
Манай улсад байх эмийн үйлдвэрүүд хэрэглээний нийт эмийн 20-25 хувийг л үйлдвэрлэдэг. Үлдсэн нь импортоор орж ирдэг гэсэн судлагаа бий.
Ер нь эмийг зөв хадгалаж хэрэглэснээр эмчилгээний үр дүнд эерэгээр нөлөөлдгийг эрдэмтэд баталжээ. Тиймээс эм хэрэглэхдээ дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй байна. Нэн тэргүүнд хүүхдээс хол байлгах хэрэгтэй. Хүүхэд эм ууж хордсон тохиолдол цөөнгүй гараад байгаа юм. Мөн дулаан, гэрлийн шууд нөлөөнөөс хамгаалах нь чухал болохыг эмч мэргэжилтнүүд онцолж байна. Түүнчлэн гал тогооны өрөө, угаалгын өрөөнд эмийг хадгалахгүй байх нь чухал аж. Учир нь чийг дулаан нь эмийн чанарыг алдагдуулдаг сөрөг талтай.
Б.Хорлоо
super news · 2013/07/11
pIeeCk Hey, thanks for the post.Really looking forward to read more. Awesome.
Зочин · 2013/07/05
ãàðõàä *4000 ãýâýý. Ìàðãààø íü àâàõ ãýýä î÷ñîí 100 ãàðóé ìÿíãà ãýõ þì. Òà ÷èíü *4000 ãýæ áàéñàí ø¿¿ äýý ãýõýýð ýì áàéõã¿é äóóññàí ãýýä áàëàé þì ÿðèõ þì ªªð ýìèéí ñàíãààñ àâñàí ÷èíü 5*000-ë áîëîæ áàéíà ëýý. Ñàéí ñóäàëæ áàéæ àâàõã¿é áîë áàñ ë Ẻí øóíàë
Зочин · 2013/07/04
ãàðõàä *4000 ãýâýý. Ìàðãààø íü àâàõ ãýýä î÷ñîí 100 ãàðóé ìÿíãà ãýõ þì. Òà ÷èíü *4000 ãýæ áàéñàí ø¿¿ äýý ãýõýýð ýì áàéõã¿é äóóññàí ãýýä áàëàé þì ÿðèõ þì ªªð ýìèéí ñàíãààñ àâñàí ÷èíü 5*000-ë áîëîæ áàéíà ëýý. Ñàéí ñóäàëæ áàéæ àâàõã¿é áîë áàñ ë Ẻí øóíàë
· 2013/07/04
3-Ð ýìíýëýãèéí óðüä áàéðëàõ Ýëýãíèé Ẻíèé òºâèéí Ýìèéí ñàí íýðòýé ãàçðûí ýìèéí ñàí÷ íü ¸ñòîé áàëèàð øóíàëòàé õ¿¿õýí þì.1õîíîãèéí ºìíº áàêòåðèéí/1ñàðûí êóðññ/ ýì ¿íèéã íü àñóóãààä
Бат · 2013/07/04
Зөв л юм бичиж, эмч болгоны лицензийн дугаар бүхий рецептээр эм олгодог болоод ирэхээр хумигдана. Харин эмч хүн биеэ дайчилж зовлон үзсэн Чавганцаас илүү болохгүй бол архи ******хинд мансуурсан, мөнгө цагаан нүд улаан болоод байна шүү.
Зочин · 2013/07/04
Eruul mendin daatgal bainga tuldug getel emnelegt vzvvleh gd oc***oor eldewin ym toochno tm bichig aw. vzlegiin too duussan geh met etssin etsest ni Emch nar ajilaa hj bga hvmvvs shvde... HETERHI HVND SURTALTAI BH UMDA...
Зочин · 2013/07/04
Emleg emch nar adilhan l emeer bumbugddug shde ochol uzulhed shud l em bichej ugdug yaj ij bgagin nadas lav hezeech asuuj bgagui uchir ***lgtaan bh esto bizde.