Иргэд нийтийн тээврээр “U money” цахим карт ашиглан явж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэхүү үйлчилгээ эхэлснээс хойш олон асуудлууд шил даран гарч ирсээр байгаа.

Тодруулбал кондукторууд ажилгүй болж оюутнууд суулт хийж, хуурамч мөнгөөр үйлчлүүлэх тохиолдлууд гарсан.Тэгвэл сүүлийн үед насанд хүрэгчид хүүхдийн картаар зорчих зөрчил багагүй гарах болжээ. Өчигдөр л гэхэд ийм зөрчил 29 удаа бүртгэгдсэн байна. Учир нь хүүхдийн картаар 200 төгрөгөөр зорчдог юм. Улмаар кондуктор хяналт тавихгүй болохоор иргэд хүүхдийн картаар нууцаар зорчих тохиолдол их гарч байгаа аж. Тиймээс Монголын сурагчдын холбоо, “Улаанбаатар смарт карт” карт компанийн зүгээс хүүхдийн картыг автобусны буудлаар зарахыг болиулахаар болжээ.

Ингэснээр хүүхдийн картаа авч амжаагүй сурагчид сургуулиараа дамжуулан Монголын сурагчдын холбооноос авахаар болсон байна.Дашрамд дуулгахад, хүүхдийн картаар насанд хүрэгчид зорчсон тохиолдолд картыг нь дор бүр нь хураана гэдгийг сануулж байна.