"Эксклюзив" компанийн захирал Г.Майцэцэг өнөөдөр 3,4-р хорооллын "Номин" их дэлгүүрт байрлах салбараас 10.30 цагт бүтээгдэхүүнээ иргэддээ үнэгүй тараахаар болсон билээ.

Энэ үйл ажиллагаа Хүннү молл, Улсын их дэлгүүр болон 3,4-р хорооллын "Номин" их дэлгүүр дэх салбаруудаараа тараана гэж албан ёсоор мэдэгдэж байсан ч үймээн дэгдэж эмх замбараагүй байдал үүснэ гэж тус дэлгүүрийн удирдлагууд татгалзсан. Ингээд " "Номин" их дэлгүүрээр тараахаар боллоо хэмээн зарлав.

Тэгвэл өнөө өглөөнөөс эхлэн уг дэлгүүрийн гадна олон хүн цугласан ч цагдаагийн хамгаалалт гарч, нэг ч хүн оруулахгүй байсаар байгаа юм. Олон хүн тус дэлгүүрт ямар нэг эрсдэл дагуулж болох учраас "Эксклюзив"-ийнхэн өнөөдөр Саппорогийн гадна бүтээгдэхүүнээ тараахаар боллоо гэж цагаан хоолойгоор зарлалаа.

Гэвч иргэд таралгүй тус дэлгүүрийн өмнө зогссоор байгаа ажээ.