Л.Гансүхэд 5 жил хорих ял оноох санал гаргалаа
2015/09/21
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарыг “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшиж улсад онц ноцтой хохирол учруулсан хэмээн буруутган шүүж байгаа. Тэдэнд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд тав дахь өдрөө үргэлжилнэ.
Дөнгөж сая Улсын яллагч яллах дүгнэлтээ танилцууллаа. Тэрбээр Л.Гансүхэд 5 жил, Б.Мөнгөнтуяад 7.5 жил, Н.Даваахүүг 7 жилийн ял оноох санал гаргасан байна.
Тодруулбал, Л.Гансүхийг жирийн дэглэмтэй хориход 5 жил хорих, Төрийн албанд ажиллах эрхийг нь 4 жилээр хасах, Б.Мөнгөнтуяаг жирийн дэглэмтэй хориход 7.5 жил хорих, Н.Даваахүүг чанга дэглэмтэй хориход 7 жил хорих, Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү хоёрын мэргэжлийн ажил хийх эрхийг 4 жилээр хасах, хоригдсон хугацааг эдлэх ялаас хасаж тооцох саналыг Улсын яллагч н.Баярбилэг, н.Батжаргал нар танилцууллаа.
Мөн Л.Гансүх, Б.Мөнгөнтуяа нарын нэр дээр байгаа орон сууцыг битүүмжлэх, Н.Даваахүүгийн компанийн нэр дээр 3 автомашиныг битүүмжлэх санал гаргасан байна.
Зочин · 2015/09/22
Ene teneguudiin gaig ard bidnees l tataj avah yum daa
Зочин · 2015/09/22
Altanhuyagaa avaad tsug dald or ta nar ingej l ard tumendee adlagdaj bgaagaa uhaaraach ee
Зочин · 2015/09/21
Xiivel buu ai usreed uxne biz gdg shuude. Xariutslagaa uiliin uree edel. Xaxaj uxeesei.
Зочин · 2015/09/21
zuv gej bodoj bna. ulsiig ingej hohirooj. shigshej tomiig avch zaraad nuntag nuursiig ni ulsad uldeej hohirooj.
Зочин · 2015/09/21
Icheechee maluud
зочин · 2015/09/21
энэ шүүх хурлыг 4 өдөр, өнөөдөртэй нийт 5 өдөр /өнөөдөр завсарлах хүртэл/ харж суулаа. жирийн иргэний хувьд дүгнэхэд гүтгэсэн юм байна гэж ойлгосон. хохирогч гээд байгаа нөхдүүдийн яриа, тэгээд хэлснээ ч нотлох баримтгүй байгааг харахад гүтгэсэн нь илт байна лээ. яг энэ хэрэг дээр бол шүүхээс ял өгвөл явуулга гэдэг нь тодорхой болно.
Зочин · 2015/09/21
нөгөө хоёрын ял их биш үү