Г.Майцэцэг:  Үйлдвэрлэл хөгжүүлнэ гэдэг галзуу хүний мөрөөдөл болчихоод байна

Exclusive” компани татварын өрийн улмаас дампуурч, үлдсэн бараагаа үнэгүй тараана гэсэн нь сайн, муу олон асуудлыг араасаа дагууллаа. Үнэгүй тараах хувцсанд дугаарласан иргэд эмх замбараагүй байдал үүсгэснээс шалтгаалан дээрх үйл ажиллагааг цуцалжээ.

Харин компанийн захирал Г.Майцэцэгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр хүлээн авч уулзсан юм. Энэ талаар“Exclusive” компанийн захирал Г.Майцэцэгээс тодрууллаа. 

-Ерөнхий сайдтай уулзсанаар нааштай үр дүн гарав уу? 

-Ерөнхий сайд үйлдвэр- лэгчдээ дэмжиж, хамтарч ажиллахаа хэллээ. Тиймээс татварын асуудлыг нааштай шийдэх байх. Гэхдээ бид татвараа төлөхгүй гэж ерөөсөө хэлээгүй. Төлнө гээд 174 сая төгрөгийн татварын актыг хүлээн зөвшөөрсөн. Хамгийн гол нь төлөхийн тулд үйл ажиллагаагаа хэвийн явуулах хэрэгтэй байгаа юм. 2014 оны гуравдугаар сараас хойш жил, хагасын хугацаанд манай компанийн данс хаалттай байлаа. Данс хаасан хугацаа удаахын хэрээр өр нэмэгдсэн. Уг нь бид өнгөрсөн онд “Рубин” гэдэг гадаадын компанитай гурван тэрбум төгрөгийн сөдөн хүрэм захиалгаар оёж, нийлүүлэх гэрээ хийсэн. Гэтэл данс хаалттай гэдэг шалтгаанаар цуцалсан. Хэрвээ гэрээ амжилттай хэрэгжсэн бол 174 сая төгрөгөөс гадна өчнөөн татвар нэмж төлөх боломжтой байлаа. Энэ хугацаанд дампуурчихгүй юмсан, ажилчдаа тарааж, үйл ажиллагаагаа зогсоохгүй гэж зүтгэж ирлээ. Олон нийтэд энэ байдлаа ил хэлсэн нь сайн, муу зүйлийг араасаа дагуулчихлаа.

-Зарим хүн таныг PR хийлээ гэж үзэж байна. 

-Ямартай ч “Exclusive” гэдэг үндэсний компани байдгийг сайн, муугаар ч болов мэддэг боллоо.Гадаад нэртэй болохоор иргэд сайн мэддэггүй байсан юм. Миний хувьд ч энэ нэрийг үхүүлж болохгүй юм гэдгийг ойлгосон. Манай хувцсыг авахаар ирсэн мянга, мянган хүнийг хараад үндэсний үйлдвэрлэл үнэхээр хэрэгтэй байгааг харлаа. Ирсэн бүх хүнээс уучлал хүсч байна. Зохион байгуулалт, эмх цэгцгүй байдлаас шалтгаалж бидний үйл ажиллагааг зогсоосон. Иргэдийг буруутгах аргагүй. Өнөөдрийн нийгэм ийм л байна. Бид ядуу, мөнгөгүй байна. Гэхдээ шаардлагатай хүмүүст бид сэтгэл шингэсэн бүтээгдэхүүнээ бэлэглэхээ хариуцлагатайгаар мэдэгдье. 

-Танай компани хэдэн ажилтантай вэ. Цаашдаа үйл ажиллагаагаа хэвийн явуулна гэж ойлгож болох уу?

-Ер нь хөнгөн үйлдвэр маш олон эмэгтэйг ажлын байраар хангадаг. Манай компани л гэхэд Мэргэжил, сургалтын төвийн 20 хүүхдийг дотуур байраар хангаж, ажилд авлаа. МСҮТ-ийг Засгийн газраас бодлогоор дэмжиж байхад үйлдвэрлэгч бид ч хувь нэмрээ оруулах ёстой юм. Жил бүр 2000 гаруй оёдолчин төгсч байна. Тэдний ихэнх нь ажилгүй, ажлын байргүй үлддэг. Тэднээс цөөн боловч хүнийг ажилтай болгосон. 

-Татварын бодлогыг та шүүмжилж байгаа. Ерөнхий сайд татварын бодлогыг өөрчлөх талаар ярьсан уу? 

-Төрөөс үндэсний үйлдвэр лэлээ дэмжье гэж их ярьдаг. Гэхдээ дэмжих хамгийн гол зүйл нь татварын бодлого. Татварын бодлого нь дарамт лах биш, дэмжихдээ байдаг болов уу. Монгол Улс төсвөө татвараар бүрдүүлж байгаа. Тиймээс аж ахуйн нэгжүүдийн орлого сайн байж татварын орлого бүрдэнэ биз дээ. Заримдаа үйлдвэрлэл явуу лах суурь нь хөгжөөгүй ийм нөхцөлд үйлдвэрлэл хөг- жүүлнэ гэдэг бараг галзуу хүний мөрөөдөл болчих юм. Гэхдээ Ерөнхий сайд хүлээж авч уулзаж, монголын бүх аж ахуйн нэгжид ийм нөхцөл байдал үүссэн, адилхан бэрх- шээл тулгарч байгааг мэдсэнд баяртай байна. Удахгүй орчин маань сайжрах байх гэж итгэж байна. Ерөнхий сайд “Асуудлыг УИХ шийддэг” гэж хэллээ. УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл болж байгаа- гийн хувьд ард түмэндээ ээлтэй, үйлдвэрлэгчдээ дэмжсэн бодлого гаргах байх гэж найдаж байгаа. 

-Өмнө нь энэ талаар Ерөнхий сайдад хандаж байсан уу?

 -Өмнө нь уулзах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Гэтэл өнөөдөр татварын дарга “Надад ийм бичиг ирж байгаагүй” гэж байна. Хаана очоод дарагдчихдаг байсан юм, бүү мэд.
 


М.АЛТАНЦЭЦЭГ