"Амьдрал бэлэглэх сэтгэлийн бэлэг" аянд МУБИС-ийн оюутнууд нэгдэж цусаа бэлэглэлээ
2015/09/22
Энэ сарын 21, 22-нд өдрүүдэд "Цус судлалын үндэсний төв", "Монголын донорын холбоо"-той хамтран "Амьдрал бэлэглэх сэтгэлийн бэлэг" цусаа бэлэглэх сайн үйлсийн аяныг зохион байгууллаа.
Уг аянд МУБИС-ийн оюутнууд нэгдсэн бөгөөд 119 оюутан оролцжээ. Тэд 41 летр 650 гр цус хандивласан байна.
Бусдын амийг аварч цусаа бэлэглэсэн оюутнууддаа баярлалаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.