Цаазын ял сонссон Н.Золзаяагийн өмгөөлөгчийн мөнгийг нөөц сангаас гаргажээ
2015/09/23
Есдүгээр сарын байдлаар гадаадын 58 улсад Монгол Улсын 125 мянга орчим иргэн оршин сууж байна. Харамсалтай нь, хилийн чанадад амьдарч буй Монголын 168 ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогдсон байдаг бөгөөд тэдгээрийн 107 нь гадаадын 13 улсад ял эдэлж байгаа аж.
Эдгээр иргэдийн дунд хар тамхины хэргээр 31 иргэн ял эдэлж байгаагийн гурав нь цаазын ял сонсжээ.Гэхдээ одоогоор ялын гүйцэтгэлийг түр хугацаагаар хойшлуулсан тухай эх сурвалж хэлэв.
Малайзад хар тамхины хэрэгт холбогдсон Монголын иргэн Н.Золзаяагийн асуудал анхаарал татдаг. Малайзын Давж заалдах шатны шүүхээс Монгол Улсын иргэн Н.Золзаяад цаазаар авах ял оноох шийдвэр гаргасан байна. Уг асуудлыг анхаарч, хэргийн эдрээтэй байдлыг дахин нягталж үзэх, хэргийг хуулийн дагуу шударгаар шийдвэрлэхэд Малайзын холбогдох байгууллага, албан тушаалтны анхаарлыг хандуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Хууль зүйн Сайд, Гадаад хэргийн сайдаас захидал хүргүүлсэн аж. Үүнээс гадна Н.Золзаяагийн давж заалдах шатны шүүх хуралд зориулж, түүний эрх ашгийг нь хамгаалах, эрх зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгч хөлслөхөд шаардагдах мөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргажээ.
irgen · 2015/09/23
Ar geriihnees ni harguulaache ulsiin hurugnuus gargaahaa boliochee ene arai dendene
zochin · 2015/09/23
neg muu har tamhichiniig umguuluh mungiig tur daadag boloo yu.hen gedeg dargiin hamaatan yum bol doo.tusuviin munguur umguuluuldeg