Т.Цогт болон Г.Маралмаа нарын шүүх хурал энэ сарын 17-нд болох байсан билээ. Гэвч ч шүүгдэгч Г.Маралмаагийн өмгөөлөгч М.Хувцагаан орон нутагт шүүх хуралд оролцож байгаа гэх шалтгаанаар хойшлогдсон юм. Тэгвэл өнөөдөр  шүүх хурал өнөөдөр болно.

Хэргийг эргэн сануулбал, Тэд дөрвөн настай охиноо онц хэрцгийгээр зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдсан шалгагдаж байгаа юм.

Өнгөрсөн тавдугаар сард Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох хэргийг  шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй  дүүргийн шүүхэд болсон ч уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ. Нэмэлт мөрдөн байцаалтаар Т.Цогтыг бусдын амь насыг санаатайгаар хохироосон хэрэгт татаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 гэсэн зүйл ангиар прокуророос яллах дүгнэлт үйлдсэн байна.  Харин шүүгчдэгч Г.Маралмаа нь одоогоор есөн сартай жирэмсэн юм.