С.Цэрэнчимэдийн байрнаас ”хумсалсан” буруутан нь явж, явж Ц.Цолмон сайд боллоо
2015/09/26
Батлан хамгаалахын яам өөрийн харьяа “Алдар" спорт хорооны тамирчин С.Цэрэнчимэдийн тив дэлхийд гаргасан амжилтыг урамшуулж 33.9 метр квадрат хэмжээтэй хоёр өрөө байр өгсөн аж.
Түүнтэй хамт “Алдар” спорт хорооны тамирчин Г.Мандахнаранд ийм хэмжээтэй байр бэлэглэж байжээ. Харин салбарын яам тэдэнд өгсөн байраа нэг өрөө болгосон байна. Үүний гол буруутнаар Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөрийн нэр цоллогдоод байгаа. Тэгвэл тэрбээр уг хэргийн гол буруутан нь би биш Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон гэж мэдэгджээ.
Мөн тэрбээр Ц.Цолмон сайдтай холбоотой маш ноцтой баримтуудыг энэ үеэр ярьжээ.
Тэрбээр энэ талаар ярихдаа “2014 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн А/261 дугаартай тэр үеийн Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн тушаал гарсан. Уг тушаалд “Алдар” спорт хорооны тамирчин С.Цэрэнчимэдэд хоёр давхарт 13 тоот 33.9 метр.кв хоёр ерөө, “Алдар” спорт хорооны тамирчин Г.Мандахнаранд гурван давхарт 20 тоот 33.9 метр.кв хоёр өрөө байр олгоно гэж шийдвэрлэсэн байдаг. Харин Ц.Цолмон сайд болохоор 2015 оны долдугаар сарын 9-ний өдөр “Алдар” спорт хорооны тамирчин С.Цэрэнчимэдэд 29 тоот 28.3 метр.кв нэг өрөө, “Алдар” спорт хорооны тамирчин Г.Мандахнаранд 21 тоот 28.3 метр.кв нэг өрөө байр олгох шийдвэр гарсан байгаа юм. Д.Бат-Эрдэнэ сайд хоёр өрөө байр өгснийг Ц.Цолмон сайд нэг өрөө болгож багасгасан гэсэн үг. Би өөрөө тамирчдад байр өгөх саналыг гаргасан хүн шүү дээ. Тэгсэн хэрнээ юу гэж тэдний байрыг булаах юм" гэж ярьжээ.
Мөн "Надтай холбоотой ташаа мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зохион байгуулалттайгаар санаатай тараасан хүн бол Ц.Цолмон сайдын хууль бусаар томилсон Алтансүх гэгч. Тэрээр төрийн албаны шалгалт өгөөгүй. Хууль бус хүн. Миний хувьд хэний ч байрыг сольж өөрчлөөгүй. Харин Ц.Цолмон сайд яаманд авчирсан өөрсдийнхөө хүмүүст байр өгсөн асуудал бол үнэн. Тамирчдад өгсөн байрыг яаманд хоёр, гуравхан cap ажилласан нөхдүүдэд өгсөнд албан хаагчид бүгд таагүй хандаж байгаа. Аргагүй шүү дээ, дэлхийд Монголынхоо нэрийг мандуулсан тамирчдын байрыг жижигсгэж, өөрсдийнхөө хүмүүст өгчихсөн болохоор тэр. Харин Цолмонтонгууд галаа өөр тийш нь буюу над руу эргүүлж байгаа нь харамсалтай” гэсэн байна.
Т.Сар
http://www.24tsag.mn
Зочин · 2015/09/29
Bair asuugaad orohleer uuduus baahan yum yarij bidniigee ul toono. uursduu bolohoor alban tushaalaa ashiglaad hichneen ch bair avchihsiin... bid ch bas hun sh de. ar ger ah duusdee armid ajillaad iim saihan gej gaihuulmaar l bna shde. getel hooson l tetgevertee garlaa daa. hairan zaluu nas, huch hudulmur mini.
Зочин · 2015/09/29
Heden general hurandaanuud ni heden ch bairtai yum be dee. neg hurandaa 5- 6 bairtai b.na gej sonsloo. arai ch dee. nasaaraa tsergiin alband zutgechiheed orgui hooson hotsrogsod ni yah ve?
Зочин · 2015/09/28
Nutgiin ner baastsan muu har mal baina da.hovd geltguu ene said darga nar novshnuud bolchood bn.
Зочин · 2015/09/27
Ховдууд бол хүн биш хамгийн адгийн новшнууд байдаг.
Зочин · 2015/09/26
Баттөрөө чи ч гэсэн Ховдын гэсэн болгоныг дэмжиж хаа байсан Ховдод насаараа алба хааж байр сууцтай болсон А.Эрдэнэчулуун гэдэг хурандаад 3 өрөө байр, өмнө нь 2-3 байр авч байсан нутгийн хурандаа Батбаяр гэгчид дахиж байр олгодог чинь зөв юм уу? Цолмон та 2 адилхан л гарууд байна. Өмнө тийм шийдвэр гарч байсан юм бол яагаад 2 өрөө байрыг нь өгүүлэх талаар анхаараагүй юм. Өөрөө холбогдоод булхиа нь илэрхээр сайд руугаа чихэж байгаа чинь арчаагүйн шинж. Тэр БХЯ, ЗХЖШ, БХИС-ийн байр авсан генерал, хурандаа нар, хотын цэргийн штабын дарга нар огт байргүй хүмүүс биш шүү дээ, байртай амьдрал ахуй нь тохижсон хүмүүс. Гэтэл цаана нь байр сууцгүй хэдэн зуун офицер ахлагч байгааг мэдсээр байж танил тал, найз нөхөддөө байр өгчихөөд хоорондоо шившгээ дэлгэж суудаг арчаагүй малнууд
Зочин · 2015/09/26
muuhai novshnuud ta nar deliig chin nomruuleed ogoh tsag irne bii
Зочин · 2015/09/26
2 uruu.bairiig in butsaaj uguurei. huuhed daramtlaad baiv aa. Chaddagaaraa daramtlaad gomdol gargaj bolohgui shu gej baigaa da