Их аварга Какурюү М.Ананд 2 дахь түрүүгээ авлаа
2015/09/28
Мэргэжлийн сүмо бөхийн есдүгээр сарын Аки башё Токио хотын “Кокугикан” ордонд 15 өдөр үргэлжилж 71 дэх Их аварга Какурюү М.Ананд түрүүлж Японы эзэн хааны нэрэмжит цомыг 2 дахь удаагаа хүртлээ.
Аки башёгийн 15 дахь өдрийн барилдаанд шинэхэн озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй Какурюү адилхан 12 даваатайгаар барилдаж Тэрүнофүжид унаснаар нэмэлт барилдаан хийхээр болж энэ башёг улам сонирхолтой болгов.
Их аварга М.Ананд нэмэлт барилдаанд маш тайван, өөртэй итгэлтэйгээр барилдаж озэки Г.Ган-Эрдэнийг давж Их аварга гэдгээ батлан харуулж чадлаа. Монголын шинэ үеийн хүчтэний нэг Ичиножёо А.Ичинноров энэ удаагийн башёг 9 даваатай өндөрлүүллээ.
Есдүгээр сарын Аки башёг 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нар гэмтлийн улмаас өнжсөн юм.
Дашрамд дуулгахад, Макүүшитагийн зүүний 11-ээс хүч үзсэн "Коконой" дэвжээний сүмоч Монгол Улсын арслан Б.Ганбаатарын хүү Чиёошима Мөнхсайхан түрүүлж ирэх башёд секитори цолонд хүрэх магадлал өндөр байна. Тэрбээр найман бөхийн дундаас ялагчаар тодорсон юм.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг