Үндэсний бөхийн барилдааны начины даваа эхэллээ
2013/07/11
Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа буюу начины даваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээнээ эхэллээ.
Хүчит бөхийн барилдаанд нийт 512 бөх хүч үзэн барилдаж байгаа бөгөөд Монгол улсын гавьяат тамирчин Даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяр, Улсын аварга С.Мөнхбат нар зүүн баруун жигүүрийг манлайлан дэвэн дэвсээр баяр наадмын зүлэг ногоон дэвжээнээ гарлаа.
Хүчит бөхийн барилдааны тавын даваанаас монгол түмэн олон сайхан барилдааныг хүсэн хүлээж буйн дотроос Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Монгол Улсын Гавъяат Тамирчин, Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаярын барилдааныг тэсэн ядан хүлээн суугаан дамжиггүй юм.
Та бүхэн сайхан наадаарай...