Үндэсний бөхийн барилдааны долоогийн даваа эхэллээ
2013/07/11
Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа буюу зааны даваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээнээ эхэллээ.
Энэ жилийн хүчит бөхийн барилдаанд нийт 512 бөх хүч үзэн барилдсанаас долоогийн даваанд Улсын аварга С.Мөнхбат, Улсын арслан Х.Мөнхбаатар нар зүүн баруун жигүүрийг манлайлан дэвэн дэвсээр баяр наадмын зүлэг ногоон дэвжээнээ гарлаа.
Хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд Улсын аварга С.Мөнхбат, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Монгол Улсын Гавъяат Тамирчин, Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаярыг амлан авсан нь наадамчин олныг баясгаж байна.