Үндэсний бөхийн барилдааны наймын даваа эхэллээ
2013/07/12
Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа буюу гарьд даваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээнээ эхэллээ.
Энэ жилийн хүчит бөхийн барилдаанд нийт 512 бөх хүч үзэн барилдсанаас долоогийн даваанд Улсын аварга С.Мөнхбат, Улсын арслан Улсын арслан Г.Эрхэмбаяр нар зүүн баруун жигүүрийг манлайлан дэвэн дэвсээр баяр наадмын зүлэг ногоон дэвжээнээ гарлаа.
Хүчит бөхийн барилдааны наймын даваанд Улсын аварга С.Мөнхбат, Улсын начин Б.Гончигдамбыг амлаж, Улсын арслан Г.Эрхэмбаяр Улсын начин Б.Батмөнх нар тунаж үлдсэн юм.