Улсын арслан Г.Эрхэмбаяр найм даван түрүү үзүүр булаалдахаар шалгарч үлдлээ
2013/07/12
Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа буюу гарьд даваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээнээ үргэлжилж байна.
Энэ жилийн хүчит бөхийн барилдаанд нийт 512 бөх хүч үзэн барилдсанаас долоогийн даваанд Улсын арслан Г.Эрхэмбаяр Улсын начин Б.Батмөнхөөр найм даван түрүү үзүүр булаалдахаар шалгаран үлдлээ. Тэрээр Улсын аварга С.Мөнхбат, Улсын начин Б.Гончигдамба нарын хэн давсантайн барилдах юм.