Чингис хаан" Гран-При тэмцээнд Монголын жүдочид ид хаваа гайхуулж тэргүүллээ. Тус тэмцээнд 18 орны 130 гаруй тамирчин, эрэгтэй эмэгтэй 14 жинд хүчээ үзснээс манай баг тамирчид долоон алт, долоон мөнгө, 12 хүрэл медаль хүртсэн юм.

Энэ удаад өмнө нь дэлхийн цом нэртэйгээр явагдаж байсан тус тэмцээнийг "Чингис хаан" Гран-При болгон зэрэглэл ахиулсан юм. "Чингис хаан" Гран-Прид манай шилдэг жүдочид барилдсан. Тухайлбал, С.Мияарагчаа 66 кг-даа дэлхийн зартай бөх БНСУ-ын тамирчин Жу Чон Ху-г ялж, түрүүлсэн юм. Харин Д.Төмөрхүлэг хүрэл медаль хүртлээ. Дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар жин өгсөж, 73 кг-т барилдаад Лондоны олимпийн хүрэл медальт С.Ням-Очирт ялагдан, мөнгөн медаль хүртлээ.

Эрэгтэй:
 60 кг
1. Г.Болдбаатар
2. Д.Амартүвшин
3. Г.Хэрлэн, Рүта Кавано  /Япон/

66 кг
1. С.Мияарагчаа
2. Жу Чон Ху /БНСУ/
3. Д.Төмөрхүлэг, Голан Поллак  /Израиль/

73 кг
1. С.Ням-Очир
2. Х.Цагаанбаатар
3. В.Скортов /АНЭУ/, Ким Жү Жинь /БНСУ/

81 кг:
1. АНЭУ-ын С.Тома
2. О.Ууганбаатар
3. И Ху Жун /БНСУ/, М.Яромир /Чех/

90 кг
1. А.Григорев /ОХУ/
2. В. Ковтунов /Украин/
3. Р.Ибрагимов /Казахстан/, Л.Отгонбаатар

-100 кг
1. Чехийн М.Хорак  /Чех/
2.  Хятадын Гэ Вү /БНХАУ/
3.  Ким Кен Тэ /БНСУ/, Сассон /Израиль/

+100 кг
1.  Ким Су Вон  /БНСУ/
2.  Риота Учуги /Япон/
3.  Б.Сугаржаргал, Ө.Дүүрэнбаяр

Эмэгтэй:
48 кг
1. М.Уранцэцэг
2. Г.Отгонцэцэг
3. И Сэ Ен /БНСУ/, М.Долгоржав

52 кг
1.  Сү Да Пак /БНСУ/
2.  А.Цолмон
3. Б.Бат-Эрдэнэ, Ч.Аззаяа

57 кг
1. Д.Сумьяа
2.  Ким Жин Ди /БНСУ/
3. А.Батзул, Б.Нарантуяа

 63 кг
1.  Т.Цэрэннадмид
2.  Юү Жин Ен /БНСУ/
3.  Б.Мөнгөнчимэг, М.Ханна /АНУ/

70 кг
1.  Ким Сеон Ен  /БНСУ/
2.  Ц.Наранжаргал
3. Ёко Оно /Япон/, Ж.Робра /Швейцарь/

-78 кг
1. Б.Мөнхтуяа
2.  Мисаки Хидаки /Япон/
3. Жун Да Вон /БНСУ/, Т.Баасанжав

+78 кг
1. Ким На Юн /БНСУ/
2.  О.Жавзмаа
3.  Ж.Бланко /Венесуэл/, Сузуки Ичихаши /Япон/