Хятадад 8 сартай бяцхан хүүгээ хайчаар хэрчин 90 гаруй шарх сорви болгон цус нөжтэй нь гудамжинд хаясан жигшүүрт хэрэг гарчээ. Хэргийн эхлэл нь хүү хөхөө хөхөж байхдаа эхийнхээ хөхний толгойг хазчихжээ. 

Үүнд бухимдсан мунхаг ээж нь хүүхдээ хайчаар энд тэндгүй хатган гэмтээсэн байна. Түүнчлэн цусандаа хутгалдсан хүүгээ гудамжинд хаячихжээ. Азаар гудамж цэвэрлэн явсан эр хүүг олж, эмнэлэгт хүргэснээр амь насыг нь аварчээ.  



 Хятадын цагдаагийн газраас энэ талаар тодорхой мэдээлэл хараахан өгөөгүй байгаа бөгөөд хүүгийн эхийг баривчилж хорьсон талаар л мэдээлжээ