Дэлхийн оюутны зуны 27-р Универсиад их наадам 2013 оны 7 сарын 6-17-ны өдрүүдэд ОХУ-ын Казань хотноо зохион байгуулагдлаа. Зуны Универсиад наадмын үеэр Олон улсын оюутны спортын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзаж оюутны спортын хөгжлийн талаар ярилцсан бөгөөд Монголын оюутны спортын холбооны Ерөнхийлөгч, Олон улсын оюутны спортын холбооны Ерөнхий санхүүч Д.Баясгалан байлцлаа.

Зуны 27-р Универсиад наадамд дэлхийн 156 гаруй орны 13000 гаруй баг тамирчид оролцсон бөгөөд 59 улс медаль авснаас манай улс 3 алт, 6 мөнгө, 16 хүрэл нийт 25 медаль, чансаагаараа 11-т бичигдсэн амжилттай оролцлоо.
 

А.АМАР