Хөвсгөл нутгийн дуучин Д.Найдандорж хэдийн нийтийн дууны урлагт өөрийн гэсэн байр суурийг тодорхойлж чанартай уран бүтээлүүдээрээ олонд танигдсан билээ.

Авъяаслаг уран бүтээлчийн "Сэтгэлийн нандин", "Хайраар зөөлөрдөг хорвоо", "Хоёр буурлаа түшиж яваарай", "Ээжийн цэнхэр нутаг", "Мөрөн хот", "Ээж шүтээн", "Эхийн сэтгэл", "Алтанхан говь минь", "Аавдаа эрхэлсэн нас минь", "Нэг үе-Нэгэн хүслэн" зэрэг бүтээлүүд нь олон ч хүний сэтгэлийн утсыг хөндөж дурсамж бүхэнтэй нь хамт байдаг.

Эрхэм уран бүтээлч маань "Хайраар зөөлөрдөг хорвоо" уран бүтээлийн тоглолтоо толилуулахад хоёрхон хоног үлдлээ. Та энэ сарын 30-ны өдөр монгол бөхийн өргөөнөө 19:00 цагт " Хайраар зөөлрөхөд бэлэн үү".