Даваа гариг бүрийн өглөө Зам тээврийн сайдын шуурхай хурал болж байгаа билээ. Энэ долоо хоногт болсон шуурхай хурлаар хэд, хэдэн асуудлыг хэлэлцсэн байна.

  • УБТЗ-ын төв буудлын арын машины зогсоол бүхий том талбайг нийтийн тээврийн автобус, микроавтобусны зогсоол болгохоор боллоо.
  • Монголын нутгаар дамжин өнгөрдөг ачаа тээврийн хугацаа 48 цаг байсан бол одоо 27 цагийн дотор дамжин өнгөрнө. Ингэснээр ачаа эргэлт сайжирч, орлого ч нэмэгдэнэ.
  • Хотын нийтийн тээврийн хэрэгслүүдийн хурд, замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг Зам, тээврийн яам, Замын цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран GPS-ээр хянана.
  • Тусгай дуут дохио, маяктай машин унадаг төрийн албан хаагч, өндөр албан тушаалтнуудын нэрсийг гаргаж өгөхийг Замын цагдаагийн газарт даалгалаа.
  • ИНЕГ-ын харьяа Жаргалантын аман дахь 2 тэрбум төгрөгийн өртөг бүхий амралт сувиллын газрыг үнэгүйдүүлж, хувьдаа авах гэж байсан үйлдлийг таслан зогсоож, Онцгой байдлын ерөнхий газар болон тусгай үүрэг бүхий газруудын ажилтан, албан хаагчдын хэрэгцээнд шилжүүлэхээр Засгийн газарт санал орууллаа.