Хятад жолооч монгол залууг машинаараа шүргэж, улмаар зодох гэж санаархсан хэрэг гарчээ. Тодруулбал "Эрдэнэс Таван Толгой" ХК-н Цанхийн баруун уурхайгаас нүүрс тээвэрт явж байсан Хятад жолооч уурхайн талбайд монгол жолоочийг машинаараа санаатай шүргэж улмаар зодох гэж танхайрсан хэрэг энэ сарын 28-ны шөнө гарчээ. Уг хэргийг Wang Daming гэгч 41 настай эрэгтэй үйлдсэн байна.

 

Ер нь сүүлийн үед Монгол Улсад ажиллаж амьдарч буй БНХАУ-ын иргэн манай улсын иргэдийг зодож гэмтээсэн гэх хэрэг ихээр гарах болсон. Саяхан л гэхэд "Шангри Ла 2"-ын барилга дээр ажиллаж байсан хятад ажилтан монгол залуутай муудаж, улмаар гарыг нь хугалж гэмтээсэн хэрэг гарч байсан билээ.