Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэргтэй тэмцэх хэлтэст Монголын төмөр замтай холбоотой томоохон хэрэг шалгагдаж байгаа аж. Уг хэрэгтэй холбогдуулан өнгөрөгч шөнө Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг гэрээс нь баривчлан саатуулсан байна.

Тодруулбал Эрүүгийн Цагдаагийн газрын Эдийн Засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан Зам, Тусгайгийнхан гүйцэтгэх ажиллагаа хийж баривчилан одоо 461-р ангид саатуулагдаж байгаа ажээ.

Мөн нэр бүхий төрийн өндөр албан хаагч Б.Батзаяаг буруугүй гэх баримтыг дэлгэх талаар мэдээлэл өглөө.

МөнУхаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг баривчилсан тухай мэдээлэл гараад байгаа юм.

Уг “Самсунг С&Т” компани нь албан ёсны “Самсунг” компанитай холбоогүй гэх мэдээлэл өмнө цацагдаж байсан бөгөөд тендер зарлалгүйгээр төмөр замын ажлыг хийлгэхээр шалгаруулсан тухай мэдээлэл бий. Тэгэхээр хэдэн зуун сая долларын хөрөнгө оруулалттай ажлыг ердөө 100 мянган долларын сантай компаниар гүйцэтгүүлэх болсон нь ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг шалтгаанаар ийнхүү хэрэгт холбогдоод байгаа юм байна.

 

Одоогоор Чингис бондны мөнгөнөөс 260 сая орчим долларыг зарцуулсан ч төмөр замын ажил дуусаагүй. Тиймээс уг хэрэгт дахин үе үеийн Зам тээврийн сайд нарыг татаж магадгүй байгаа аж.

 

Н.Ганчимэг