Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эмгэнэл илэрхийлэв
2015/11/02
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга Дмитрий Анатольевич Медведевт 2015 оны 10 дугаар сарын 31-нд эмгэнэлийн цахилгаан утас илгээжээ.
Эмгэнэлийн цахилгаан утсанд “Арабын Бүгд Найрамдах Египет Улсын нутагт Оросын Холбооны Улсын зорчигч тээврийн онгоц осолдож, 224 иргэн амь үрэгдэж, манай найрсаг Оросын ард түмэнд нөхөж баршгүй гарз учирсан мэдээг цочирдон хүлээн авлаа.
Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Танд, Танаар уламжлан Оросын ард түмэнд, амь үрэгдсэн хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж буйг минь хүлээн авна уу. Хүндэтгэсэн Чимидийн Сайханбилэг” гэжээ
Зочин · 2015/11/02
БИ МОНГОЛ ХҮН ГЭЖ ХЭЛЭХИЙН ТУЛД ЯМАРЧ ГЭМГҮЙ МОНГОЛЧУУДЫГ ХЭДЭН ТҮМЭЭР НЬ АЛСАН МАН-ТАЙ МОНГОЛЧУУД ЦАГ ҮРГЭЛЖ ТЭМЦЭЛ ЯВУУЛЖ ЕРТӨНЦИЙН ХӨРСНӨӨС АРЧИЖ ХАЯХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ТЭД ӨНӨӨДӨР МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ АЛЖ ӨӨРСДИЙН БУРУУГАА АН-РУУ ЧИХЭЖ ГҮТГЭЭД ДАРГА НАР НЬ ГАДААДРУУ ЗУГТААЖ НУУГДАЖ БАЙНА ШҮХ 88583399
Зочин · 2015/11/02
ОК