НД-н Ерөнхий газар илүү ч олон тэрбум төгрөг шамшигдуулсан байж болзошгүй
2015/11/03
Нас барсан иргэдийн нэрээр Нийгмийн даатгалын ажилтнууд улсаас их хэмжээний мөнгө авч байсан хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байгаа билээ. Уг хэрэгт нас барсан 10 мянга гаруй иргэний нэр яригдаж байгаа юм.
Иргэдийн хувьд өөд болсон хүмүүсийнхээ бичиг баримтыг нийгмийн даатгалд хүргүүлдэг ч төрийн албаны ажилтнууд талийгаачийн нэрийг улсын бүртгэлээс хасдаггүй байжээ. Тэд арилжааны банкуудтай хувилдан талийгаачдын тэр дундаа ахмад настны тэтгэврийг жилээр нь зээл хэмээн авдаг байжээ.
Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас тодруулахад “Хэд хэдэн газарт ийм хэрэг гарсан. Гэхдээ бид дотоод хяналт шалгалтаараа илрүүлсэн. Тэглээ ч хэрэг үйлдсэн ажилтнууд 140 сая төгрөгийн хохирол учруулсан байсныг тогтоон буцаан барагдуулж дууссан” гэсэн мэдээлэл өгсөн юм.
Иргэдийн хувьд нийгмийн даатгалын хууль амьдралд бүрэн нийцэж чаддагүй, насаараа нийгмийн даатгал төлчөөд тэтгэвэрт гарах насан дээрээ нас бардаг тул үр хүүхдэд нь тэтгэврийг нь өгч байх нь зүйтэй хэмээн ярьдаг. Уг хэргийн улмаас талаагаачдын ар гэрт гомдолтой байхаас гадна татвар төлөгчдийн мөнгө хэдэн хүний халаас руу зүгээр орж байгаад иргэд бухимдалтай байна.
Уг хэргийг цагдаагийн байгууллага өргөн хүрээнд шалгаж байгаа гэсэн юм. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Нийгмийн даатгал, арилжааны банкуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Улсад онц хэмжээний хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн 148.4-т заасны дагуу шалгалтын ажлыг хөдөө орон нутаг, нийслэлийн хэмжээнд хийж байна. МХЕГ-аас шинжээчдийн дүгнэлт гаргуулахаар ажиллаж байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын өгсөн мэдээлэл худлаа. Манай дээр бол нэлээн олон тэрбумын асуудал яригдан, шалгагдаж байна. Хохирлын хэмжээг одоогоор тогтоогоогүй байна” гэсэн юм.
Буянаа
Гомдогч · 2015/11/04
нийгмийн даатгал ч эвгүй газар даа, но бол зөндөө байгаа, арай л хэтэрхий идэх юм даа, бид нарын тэтгэврийн мөнгө шүү дээ, ард түмэн хэтэрхий даруухан тэнэг хүлцэнгүй юм аа өөрийнх хоолыг булааж идэж байхад тоохгүй
Халтиргаа · 2015/11/03
Мөнхийн үсэгт ажиллах нэртэй байгаад С,Эрдэнээгийн татаасаар. НДЕГ- д ажилд орж байсан одоо тэндээ "юм зохициулах "- гол ажилтан Батбаатар гэж нэг сайн эр бийдээ. Хүчний байгууллагийхан энийг л барьж аваад "шахвал "мөн ч их юм гаранадаа.
Ààãèé · 2015/11/03
Áè ÍÄ-ä àæèëëàäàã õ¿í áàéíà. Öàãäààãèéíõàí áààõàí ¿õñýí õ¿íèé òýòãýâðèéã èäñýí áàéíà ãýýä ñ¿ð÷èãíýýä áàéñàí. Íàñ áàðñíû äàðààãèéí ñàðûí òýòãýâðèéã îëãîäîã õóóëü áàéäãèéã ìýääýãã¿é ñîëèîðîëäîîä áàéñàí. Îäîî òàã ÷èã è÷èã è÷èã
зочин · 2015/11/03
нам харгалзахгүй сайн шалгаарай АН-н нэг нөхөр вант улсын эзэн шиг л байдаг ялангуяа Баянгол дүүрэг бол тэр чигээрээ атганд нь хувийн компанийг нь шалгадаг ч юмуу үгүй ч юмуу их л зүйл илэрэх вий хэрэг хуучирдаггүй гэж ард түмэн харж л байгаа шүү.
Зочин · 2015/11/03
ali duurgiihen ym beeee
Эрдэнэ · 2015/11/03
Нийгмийн даатгал нийгмийн халамж хоёр мөнгө идэх боломж ихтэй юм байна л даа Эрдэнийн явсан газар балагтай юм байна аа яана аа хар мөртэй нөхөр вэ
зочин · 2015/11/03
нийгмийн даатгалаас их юм гарна шүү ялангуяа эрүүл мэндийн даатгалыг сайн шалгах хэрэгтэй эмнэлэгүүд хуурамч истори бичээд их хэмжээний мөнгө авдаг юм байна лээ. Үүнд нийгмийн даатгалыг нь даадаг хүн байдаг гэсэн