Манай улсын 100 мянга гаруй иргэн, сургуулийн насны хүүхдүүд эцэг эхийн хамт гадаадын улс орнуудад байнга оршин сууж, амьдарч байгаа тооцоо гарчээ.

Тиймээс хилийн чанадад буй монгол хүүхдүүдэд хэл, түүх, соёл, өв уламжлалыг зааж сургах Монгол гэр сургуулиуд олноор нээгдэж байгаагийн хэрээр эдгээр сургуулиудад хүүхдийн номын сан шинээр байгуулах, хуучин номын сангийн номуудыг шинэчлэх, баяжуулах шаардлага зайлшгүй гарч байгаа ажээ.

 

Н.Ганаа