Өмнөговь аймгийн иргэд нэг тонн нүүрсийг 8800 төгрөгөөр худалдан авах боломжтой болжээ. Учир нь тус аймгийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор орон нутгийн өмчит Тавантолгой ХК-ийн ТУЗ-д чиглэл өгсний дагуу нүүрсний үнийг 50 хувь хямдруулж өгөх шийдвэр гаргасан байна.

Тавантолгой ХК нэг тонн нүүрсээ 22 мянган төгрөгийн алдагдалтайгаар орон нутгийн иргэддээ борлуулж байгаа юм. Өмнөговь аймгийн иргэд уурхайн амаас нэг тонн нүүрсийг 8800, Даланзадгад хотын нүүрс борлуулах гурван цэгт нэг тонн нүүрсийг 16500 төгрөгөөр худалдаалж байгаа гэнэ. Энэхүү нүүрсний хямдрал нь ирэх сарын 15-н хүртэл үргэлжлэх юм байна.

Буянаа