Өнгөрсөн хоногийн байдлаар зам тээврийн ослын 251 дуудлага бүртгэгджээ. Зам тээврийн ослоор 12 хүн хүнд хөнгөн гэмтэж, согтууруулах зүйл хэрэглэсэн 77 жолоочийг саатуулсан байна.

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч 43 настай эрэгтэйг мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явжээ. Уг жолоочийг баривчилсан бөгөөд хэргийг шалгаж байгаа юм. Жолооч та зам тээврийн осол гаргасан тохиолдолд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар үүргээ биелүүлэн хэргийн газраас зугтах ёсгүй. Хэрвээ зугтсан тохиолдолд уг хуулын 34.1 зааснаар Зам тээврийн осолд холбогдсон жолооч үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна гэж заасан байдаг.