11-5-9х

Ж.ЦОГЗОЛМАА

Ирэх оны төсвийн цоорхойг нөхөж, алдсан, асгаснаа нуухын тулд Засгийн газар иргэдийн бүсийг эцэст ньтултал чангалахаар шийдсэн бололтой. Хямрал биш хулгайч нарын уршгаар өнөөдөр ийнхүү тартагтаатултлаа хямарсан гэж буй манай эдийн засаг дахиад ухрахад гайхах зүйл үлдэхгүй нь.

Шаргал ордны “оршин суугчид”-ын хангамжийг сайжруулж, том дарга нарын цол хэргэмийг бүтнээр нь авчүлдэхийн тулд хийж буй дараагийн нэг алхам нь шатахууны бөөний татварыг нэмэх явдал байж мэдэх юм.Гадаад улсуудад бараг л үнэгүйдэх шахаад байгаа шатахууныг Монголд өсгөх шийдвэрийг сайд нар шүүрчхэрэгжүүлэхээр улайрч буй нь ийм хардлагыг иргэдийн дунд бий болгож байна.

1999 онд баталсан УИХ–ын тогтоолоор импортын барааны гаалийн татвар 0-5 хувь хүртэлх хувь байхаар, 2006 онд шинэчлэн найруулсан Онцгой албан татварын тухай хуульд 2009 онд оруулсан нэмэлт өөрч­лөл­төөр90 хүртэлх октан­тай авто бинзений тонн тутамд 256 мянган төгрөг, 90 буюу түүнээс дээш октанттай бол 252мянган төгрөг дизель түлшинд 265 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулахаар заажээ.

Гэтэл одоо 252 мянган төг­рөгийн татварыг 452 мянга, 256 мянган төгрөгийн татварыг 459 мян­га болгож, 265мянга байсныг 565 мянга болгоод зогсохгүй, гаалийн албан татварыг 10 хувь болгож нэмэх тогтоолын төслийгУлсын их хуралд өргөн барьж болзошгүй талаарх мэдээллийг эх сурвалж дамжуулж байна. Сангийн сайдБ.Болор болон албаны хүмүүс “Энэ бол бөөний үнэд тавьж буй татвар” хэмээн булзааруулж байгаа ч нефтьимпортлогчид “Бүх зардлаа шингээгээд нэг тонн дизель түлшийг 1450 төгрөгрөөр авч бай­гаа. Энэ тогтоолбатлагд­вал 1800 авах болох нь” гэж мэдэгджээ. Энэ тохиолдолд бензин, түлшний жижиглэнгийн үнэ дор хаяж400 төгрөгөөр нэмэг­дэж 2200 болвол гайхах хэрэг алга.

Монголд нэг өссөн үнэ хямдардаггүй гэдгийн тод жишээ энэ. Шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдэхэд л захынхуушуурны үнэ 100 төг­рөгөөр өсч, автобусны тасалбар 300 биш 500 төг­рөг болдог жишигтэй. Үндэсний нэгтомоохон компани дампуурахад 500-5000 ажлын байр, түүнийгээ дагаад гэр бүл үр хүүхдийнх нь гээд олонайлын ирээдүй бүрхэг болдог. Улмаар тэдний авсан орон сууцны, ахуйн хэрэглээний гэх мэт олон зээлүүдтөлөгдөхөө больж чанаргүйд тооцогдоно. Цаашлаад Монголд үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний банкуудсөхөрнө. Ингэхээр цаашаа гин­жин хэлхээ хэрхэн үргэл­жилж, юу болох нь тодорхой.

Дэлхийн эдийн засгийн хямрал зэс, нүүрс, газ­рын тосны үнийг хамгийн доод төвшинд нь хүргээд байна.Газрын тосны үнэ унаж буй нь улс орнуудад шатахууны үнэ хямдрах шалтгаан боллоо. Томоохон импортлогчулс орнууд тээврийн хэрэгс­лийн илүү үр ашигтай ажиллагааг шүтэж эхэл­лээ. Яг л гар утас шиг гэртээцэнэглээд л ажилдаа унаад явдаг тээврийн хэрэгслүүд удахгүй нийтийн хэрэглээ болох дуу­лиан ч энэ зуур басдэгдээд байна. Үүнийг дагаад хойд хөршид маань нэг литр шатахуун манайхаар бол 1000 төг­рөгт багтажбайна.

Ингэж бараа бүтээгдэхүүн хямдарч, хямрал газар авч байгаа боло­хоор дэлхийн улс орнууд иргэдээ татварынурамшуулал, татварын буцаан олголтоор дэмжиж байна. Хятадад л гэхэд жижиг, дунд бизнесүүдээ НӨАТ–аасчөлөөлсөн турш­лага байна. Харин манайд шатахууны Засгийн газар нь өсгөж, иргэд, бизнесүүдийнхээ өөдөөсхямралыг “өрдөх” нь. Энэ хачин ч гэмээр, сэ­жигтэй ч гэмээр үйлдэл “Мөнгө нь багтаж ядсан гадны томоохонкорпорациудыг Монголд орж ирж дураараа дургиж дун чөмгөөрөө жиргэн байгалийн баялгийг нь хуу цөлмөхтаатай боломж, үндэс суурийг нь бэл­дэж байж ч мэдэх юм. Монгол хүний ой ухаанаас гарахаар шийдвэр бишбайна” гэж учир мэдэх хүмүүс ярьцгааж байгааг ч сануулчих нь зүйтэй. Уг нь ядарсан түмэндээ зөв бод­логоорайхтар нэмэр бол­доггүй юм гэхэд ядаж ачаа нэмж, нэрмээс болохгүй бол сайнсан.