Энэ сарын 4-нд Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун хойд зүгт 14:42 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Ханх сумын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй гэнэ. Сумын Засаг дарга, Байгаль орчны байцаагч нарын мэдээллээр газар хөдлөлтийн улмаас учирсан хохиролгүй хэмээн мэдээлжээ.

Т.Буянаа