Өнөө өглөө 04:03 цагт Налайх дүүргийн III хороонд үйл ажиллагаа явуулдаг иргэн Г-ийн бичил уурхайд нэг иргэн унасан байна.

Дуудлагын дагуу ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн долоон албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 38 настай эрэгтэйг 150 метрийн гүн уурхайн нүхнээс эсэн мэнд аварчээ.