Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн Тусгай ажиллагааны газрынхантай хамтран хар тамхи борлуулдаг бүлэг болох есөн хүнийг баривчилаад удаагүй билээ.

Тэгвэл өчигдөр хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй 24-48 насны дөрвөн эмэгтэйг саатуулсан байна. Тэдний хоёрт нь шинжилгээ хийхэд хоёр нь мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогджээ. Дээрх дөрвөн хүүхэн биедээ их хэмжээний мөс гэх хар тамхи, мансууруулах төрлийн бодис биедээ авч явсныг илрүүлжээ.

Цагдаагийн байгууллагад одоогийн байдлаар хар тамхины гэсэн тодотголтой 150 гаруй холбогдогчтой 60 гаруй хэрэг шалгагдаж байна.

Т.Буянаа