Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн иргэдийг хүлээж авч уулзахдаа гар утсыг нь хурааж авдаг хайрцгийг үүдний өрөөндөө байрлуулжээ.

Иргэдийн хувийн эд зүйлсэд халдсан Засаг даргын үйлдэлд нутгийн иргэд ихээхэн бухимдалтай байгаа гэнэ. Ардчилсан сонгуулийнхаа зарчмаар сонгосон Засаг даргатайгаа уулзахын тулд заавал гар утасаа хайрцагт хураалгах ёстой аж.

Засаг дарга иргэдийг өөрийг нь цагдаж, дуу бичлэг хийнэ гэж эмээснийх ч гэж жуг жуг ярилцах хүмүүс ч цөөнгүй. Техник технологи дээд цэгтээ тулж байгаа энэ үед гар утас байтугай, камер, дуу хураагчтай үзэг, бал, нүдний шил, зангианы хавчаар ч гарсан шүү дээ Засаг дарга аа.

http://www.times.mn