“Херо энтертаймент”-ын найруулагч Б.Баатар цахим ертөнцөд МҮОНРТВ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарьтай ширүүхэн маргаан өрнүүлжээ.

 

Б.Баатар найруулагчийн тухайд МҮОНТВ-ийн өнөөгийн байдалд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж шүүмжлэлтэй хандлаа. Харин Ц.Оюундарь үүний хариуд "Улсаас авдаг мөнгөөр чиний юмыг худалдаж авахгүй байгаад бухимдаж байгааг чинь ойлгож байна. Даанч 50% хасагдсан, цалинд хүрэхгүй байна” хэмээлээ.