“МАХН-ын дарга Н.Энхбаярыг дахин баривчлах гэж байна” гэсэн мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан. “Н.Энхбаяр даргыг яг одоо баривчлах гэж байна. Гишүүд дэмжигчид нь ирнэ үү” гэж зарим нэр бүхий хүмүүс жиргэсэн гэсэн мэдээлэл ч гарч эхлэв. Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатаас тодрууллаа.

 

-“Н.Энхбаяр даргыг дахин баривчлах гэж байна” гэсэн мэдээлэл байна. Ямар үндэслэлээр саатуулж байгаа вэ?

 

-Би мэдэхгүй. Худал мэдээлэл байна.

 

-Нууцлаад байгаа юм биш үү. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Яг одоо баривчлах гэж байна” гэсэн мэдээлэл гарсан байна шүү дээ?

 

-Хэн тийм мэдээлэл гаргасан юм. Манайхаас саатуулсан зүйл алга.

 

Б.Дэлгэр