Дүрэмт хувцас үйлдвэрлэхэд 130 компани оролцоно
2013/07/31
ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр сүүлийн үед шинэ сурагчийн дүрэмт хувцастай холбоотой гарч байгаа худал мэдээллүүдэд хариулт өгсөн юм. Тухайлбал, “Цөөхөн хэдэн компанийг хуйвалдааны зарчмаар сонгож сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх гэж байна” гэсэн мэдээлэл гарсан нь ташаа мэдээлэл гэлээ. Учир нь сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх ажилд оёдлын 68, сүлжих 48, найман хялгас ялгах үйлдвэр, ээрэх зургаа гээд нийт 130 үйлдвэр оролцож байгаа аж.