Хүрэлээ шинэ жилийн урилгад дарагджээ
2015/12/01
Дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрэлээ үзэгч, сонсогчид уран бүтээлээр нь илүүтэй сайн танина. Тэрбээр “Нарны унага” киноны дуугаараа олонд танигдсан хөдөлмөрч залуу. Түүний уран бүтээлийн сан "Миний хоёр жаргал", "Белые рози" буюу "Цагаан сарнай", "Энх өглөө", "Шинэ жилээр", "Чам руу" зэрэг дуугаар олны сайшаалыг хүртсэн.
Хүрэлээ шинэ жилийн баярыг хуваалцан ая дуугаа өргөх урилгад дарагдаж, эрэлттэй яваа гэнэ шүү. Хэдхэн хоногийн дараа шинэ уран бүтээлээ цацахаар төлөвсөн гэдгээ дуулгалаа.
Ингээд тун чиг завгүй яваа дуучин залуугийн өнгөрсөн оны шинэ жилээр сонсогчиддоо барьж бэлэг болгон барьж байсан "Шинэ жилээр", "Би дурлана" зэрэг дууны клипийг толилуулж байна. Шинэ жил хаяанд ирж сэтгэл гэгэлзүүлж, догдлуудсан өдрүүд айсуй.
Дашрамд дуулгахад, эдийн засгийн хямралтай байгаа энэ цаг үед нийгмийн сайн сайхан хүмүүнлэгийн үйлсэд сэтгэлээсээ оролцдог уран бүтээлч юм.
О.Ариун
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх