Онцгой комиссын хуралдаанаар 9 цехийн  29 багц асуудал шийдвэрлэв

“Эрдэнэт” үйлдвэрийн Онцгой комиссын 12 дахь удаагийн хуралдаан өнгөрсөн пүрэв гарагт боллоо. Энэ хуралдаанаар үндсэн 3, туслах 6 цехэд тулгамдсан, үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад шаардагдах сэлбэг, бараа материал, засвар үйлчилгээний 29 багц асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Авто тээврийн байгууллагын технологийн техник болон Белазын эд анги, ХИУ-н экскаваторын сэлбэг, БФ-ын голлох тээрмийн хөтлөх араа, подшибник, наклад, конвейрийн труба, мувьт зэргийг авах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ. Нийгмийн цехүүдээс Эрдэнэт сувиллын саам эмчилгээ ашиглалтанд орохтой холбогдуулан шаардлагатай 30-аад сая төгрөгийн зардлыг шийдвэрлэв. Засварын ажлыг РСЦ компаниар гүйцэтгүүлэх аж.

АБК-ийн олон жил засаагүй дээвэр, Цахилгаан цехэд байгалийн гэнэтийн үзэгдлийн улмаас үүссэн дээврийн засварын зардлыг шийдэх болжээ. Онцгой комиссоор барилга засварын асуудлыг авч хэлэлцэхгүй гэсэн ч нөхцөл байдал, үүссэн үр дагаврын улмаас дээрх 3 асуудлыг шийдвэрлэлээ.

Я.ЭНХТУЯ

- See more at: http://www.erdenettoday.mn/index.php/production/item/501-9-29#sthash.f81Ps9aH.dpuf