Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн  өндөр хүчдэлийг залгалаа

Цахилгаан цехийн хамт олон

Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн РП-9. КСИ цахилгааны дэд станцын өргөтгө-лийн 6 кВ-ын өндөр хүчдэлийн шкафуудыг өнгөрсөн оны эхээр угсарсан. Харин өнгөрөгч 3, 4-р сард уг шкафуудын вакум таслуур, микропроцессорын реле хамгаалалтын тохируулгын ажлыг амжилттай дуусгаж хүчдэлд зал-гажээ. Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн шинээр угсарч буй тээрэм, насос, конвейр, трансформаторуудыг тэжээх шка-фууд нь “Таврида Электрик” фирмийн вакум таслуур, “GE” фирмийн микропроцессорын реле

зэрэг орчин үеийн тоног төхөө-рөмжөөр тоноглогдсон байна. Энэ ажлыг гүйцэтгэхэд Реле хамгаалалт, автоматикийн хэсгийн инженер Б.Энхтайван, Л.Оргилсайхан, Шугам сүлжээ дэд станцын хэсгийн цахилгаанчин Ч.Сүмбэрэл нар бусдыгаа хошуучлан оролцлоо. Цахилгаан цехийн хамт олон энэ сард 6 кВ-ын хөдөлгүүр, кабелийн хэмжилт, өндөр хүчдэлийн туршилтын ажлыг гүйцэтгэн 6-р сарын 1-нд ашиглалтанд оруулахаар шамдан ажиллаж байна.

М.ОДГЭРЭЛ