Эрдэм шинжилгээ судалгааны төвтэй боллоо
2014/11/26
Уул уурхайн компанийн үр дүнтэй үйл ажиллагааг судалгаа шинжилгээгүйгээр төсөөлөхгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар энэ сарын 26-нд Эрдэм шинжилгээ судалгааны төв байгуулагдлаа. Тус төв байгуулагдаж байгаатай холбогдуулан эрх зүйн баримт, дүрэм журам боловсруулах ажил хийгдэж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн Эрдэм шинжилгээ судалгааны төвийн даргаар Шинжилгээний төв лабораторийн дарга, төрийн соёрхолт Ц.Туяа томилогджээ. Тус төв нь үйлдвэрийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуугийн харъяанд ажиллах бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ойрын болон ирээдүйн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, 2015-2017 оны судалгааны ажлын төлөвлөгөөг боловсруулна. Шинжилгээний төв лаборатори, Технологийн сургуулийн Гидрометаллургийн лаборатори, Чанар хяналтын хэлтсийн Цэвэрлэх байгууламжийн лаборатори, Геологи хайгуулын ангийн Эрдсийн судалгааны баг зэрэг нэг чиг үүрэгтэй нэгжүүдээс 60 мэргэжилтэн шинэ бүтэц зохион байгуулалтанд орж, “Эрдэнэт” үйлдвэрийн Эрдэм шинжилгээ судалгааны төвд ажиллахаар болжээ.
У.Цэрэнбат
- See more at: http://erdenettoday.mn/index.php/production/item/166-2014-11-26#sthash.0CWN2309.dpuf