Хvн тєрєлхтний тvvхийн нэгэн хэсэг Монгол vндэстний сvvлийн 500 гаруй жилийн тvvхийг агуулсан Vндэсний архивын баримт бичигт аюул учрах эрсдэл нvvрлэлээ. Монгол Улсын “Архивын тухай” хуульд “Архивын аюулгvй байдлын баталгаа” гэсэн ойлголт бий. Гэвч тvvхэндээ “хоноц”-ын сэтгэлээр ханддаг эрх мэдэлтэй хvмvvсийн харалган бодлогын уршгаар нєхєж баршгvй хохирол амсч болох нєхцєл байдал vvсээд байна. Учир нь Засгийн газрын 2015 оны есдvгээр сарын 14-ний єдрийн 366 дугаар тогтоол, Хууль зvйн сайдын 2015 оны арваннэгдvгээр сарын 23-ны єдрийн А/263 дугаар тушаалыг vндэслэн Архивын ерєнхий газрын даргын 2015 оны арваннэгдvгээр сарын 23-ны єдрийн А/159 дугаар тушаалын дагуу нvvлгэн шилжvvлэлтийг хийхээр болоод байгаа юм. Уг нь Архивын ерєнхий газрын шинэ цогцолбор барилгын гvйцэтгэлийн ажил 2013 оноос хойш тодорхой шалтгаануудын улмаас зогсоод байсан юм. Харин энэ оны есдvгээр сард Хууль зvйн сайдын тушаалаар барилгын ажлыг дахин vргэлжлvvлэн ийнхvv энэ сард ашиглалтад оруулахаар тєлєвлєсєн аж. Иймээс “Буянт-Ухаа 2” хорооллын баруун талд байрлах шинэ цогцолбор байр руу нvvхээр болж байна.

Энэ ч утгаараа Vндэсний тєв архив єнгєрсєн долоо хоногоос эхлэн олон нийтэд зориулсан vйлчилгээгээ гурван сарын хугацаагаар албан ёсоор зогсоосон. Уг нь шинэ байр нь Монгол Улсын тvvх, соёлын архивын баримт, биет vзмэр, бvтээл хадгалах архивын газар нь олон улсын стандартад нийцсэн, оффис, хадгаламжийн сан, лаборатори, нийтийн зориулалт бvхий 16,700 м2 зориулалтын байртай юм билээ. Гэвч шинэ барилга нь бvрэн дуусаагvй. Тэр ч байтугай тухайн байранд хадгалалтын зориулалтын шvvгээ бэлдэж суурилуулаагvй учраас хоосон талбайд архивын материалуудыг тvр хугацаанд овоолж тавихаар тєлєвлєсєн байна. Шинэ тоног тєхєєрємж худалдан авах хєрєнгє шийдэгдсэн хэдий ч сонгон шалгаруулалт, худалдан авалт, суурилалуулалт зэрэгт хамгийн багадаа 3-4 сар зарцуулах нь дамжиггvй. Тиймээс баримт ашигладаг тvvхч судлаачид, лавлагаа авдаг иргэдийг хэдэн сараар хvлээлгэж, чирэгдvvлэхийг одоогоор хэн ч таашгvй. Энэ хугацаанд тухайн архивт хадгалагдаж буй баримтууд устаж vгvй болох магадлал ч єндєр. Байг гэхэд стандартын шаардлага хангахааргvй газар байршуулан, овоолж хадгалах нь монголчуудын тvvхийг vгvй хийх суурийг тавьж байна гэхээс єєр хэлэх vг алга.

Учир нь vндэсний тvvхэнд холбогдох хуучны цаасан дээр бичигдсэн бичиг баримтуудыг дvн євлийн хvйтнээр шилжvvлэхээр болчихоод байна. Энэ нь баримт бичиг хадгалалтын наад захын заавар, журмыг зєрчиж архивын баримт бичгийг эрсдэлд оруулж байгаа хэрэг. Архивын баримт бичиг хадгалалтын талаар олон улсын хэмжээнд мєрдєгддєг жишиг стандарт, Монгол Улсад хvчин тєгєлдєр vйлчилж байгаа баримт бичгvvд “Тєрийн архивын ажлын vндсэн заавар”-т цаасан суурьтай баримтыг нэмэх 14-16 хэмийн дулаан, 50-55 хувийн чийгшилтэй орчинд хадгалах талаар тодорхой дурьдсан байдаг. Нvvх шаардлагатай боллоо гэдгээ л улиг болгон хэлээд байгаа боловч дээрх шаардлагыг хэрхэн бvрдvvлж байгаа талаар тайлбарлаж чадахгvй, хvсэх ч vгvй байгаад л учир байна. Соёлын тухай хуулиар архивын баримт бичиг нь “соёлын биет єв”-д хамаарагддаг.

Хуулийн дагуу аливаа биет євийг “хадгалалт, хамгаалалтын аюулгvй байдлыг бvрэн хангасан”-ы vндсэн дээр зєєж тээвэрлэх талаар цагаан дээр хараар бичсэн байхыг бэлхнээ харж болно.Єнєєдрийн байрлаж буй хотын тєв дэх Vндэсний тєв архивын газрыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдсан. Тиймэс газрын “шинэ эзэн” болсон “Таван богд” ХХК-ийн зvгээс байраа чєлєєлж єгєхийг байнга шаардан ажил хийлгэхгvй байна гэсэн тайлбарыг албаны эх сурвалжууд єгч байна. Мэдээж мєнгєє тєлсєн худалдан авагчид нэхэх эрхтэй. Тvvнийг нь ч хvлээн зєвшєєрєхєєс аргагvй. Тиймээс л дутуу баригдаж, тоноглогдсон байр луугаа нvvхийн тулд архивын байгууллагын ажилтнууд уртасгасан цагаар ажиллаж байгаа бєгєєд тусгайлан багцалж тээвэрлэх буюу 16.700 хайрцаг, 37.500 уут архивын баримтыг нvvлгэх шаардлагатай болчихоод байгаа. Мэдээж vvний тулд тодорхой хэмжээгээр харуул, хамгаалалтын дор нvvлгэх талаар ч яригдсан байдаг. Vvнтэй зэрэгцэн Архивын ерєнхий газраас яам, агентлаг, хууль хяналтын байгууллагууд болон хамтран ажиллагч 60 гаруй байгууллагад архивын vйл ажиллагааг тvр зогсоох тухай албан бичиг хvргvvлжээ. Vvнийг нь тухайн байгууллагууд зєвєєр хvлээж авч буй эсэхийг бvv мэд. Учир нь аливаа албан байгууллагууд иргэдийг Архивын ерєнхий газраас лавлагаа авч ир гэдэг асуудлыг байнга шахам тавьдаг энэ тохиолдолд олон нийт, энгийн иргэд дунд нь хохирч vлдэх нєхцєл ч бий болчихоод байгаа юм.

Тvvнчлэн илvv цагаар ажиллаж байгаа тус газрын ажилтнууд хотын захад орших баригдаж дуусаагvй барилгад шилжин очиж ажиллах орчин, аюулгvй байдлын талаар ч анхаарал хандуулах нь зайлшгvй асуудал. Уг нь Архивын ерєнхий газрыг ийн бvрэн дуусаагvй барилга руу євлийн хvйтэнд яарч, сандран нvvлгэж vндэсний ой санамж, аюулгvй байдал болсон архивын баримтын хувь заяа аль нэгэн хувийн компаний эрх ашгаас жижиг байна гэж баймааргvйсэн. Тиймээс vндэсий ой санамжийг арчих сонирхол хэн нэгэнд байна гэж хардах нєхцєл vvсч буйг холбогдох байгууллагууд нь анхааралдаа авна биз ээ.
Эх сурвалж: